Барагшун түүх нэрийдлээр эд өлгийн зүйлсийг хууль бусаар олж, худалдаалах гэж байжээ

Н.Мижидмаа
2020/03/04

Баян-өлгий аймгийн Цагдаагийн газарт ирүүлсэн мэдээллийн дагуу тус аймгийн иргэн “Б” нь Сагсай сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс барагшун түүх нэрийдлээр суран хөвчтэй, эвэр нум нэг ширхэг, ясан болон төмөр зэвтэй долоон ширхэг сум, сумны модон ховд, модон тагш, арьсан дашмаг, ясан иштэй төмөр хутга зэрэг эд өлгийн зүйлсийг хууль бусаар олж аван улмаар худалдан борлуулах зорилготой хадгалж байсан үйлдлийг илрүүлэн холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хураан авсан эд өлгийн зүйлс нь МЭ X-XIII зуун буюу одоогоос 700-1000 жилийн өмнөх үед холбогдох ба “түүх соёлын хосгүй үнэт зүйл”-ийн зэрэглэлд хамаарах талаар Шинжлэх ухааны академийн Архелогийн хүрээлэнгээс дүгнэлт гаргажээ. Хадны оршуулгын дурсгал нь Монгол улсаас өөр улс оронд ховор тохиолддог бөгөөд хадны оршуулгын дурсгалаас илэрсэн ховор олдворууд нь судалгааны өндөр ач холбогдолтой байдгаас гадна гадаадын үзэсгэлэн,дэлхий олон нийтэд Монголчууд ямархуу уламжлалтай ард түмэн вэ гэх асуултад хариулах бодит баримт болохын зэрэгцээ Монголчуудын түүх соёлын судалгааг баяжуулахад чухал хувь нэмэртэй, шинжлэх ухааны онцгой ач холбогдолтой олдвор юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18