Европт олон жилийн өмнө хаагдсан үйлдвэрлэлээ коронавирусийн улмаас сэргээж байна


Дэлхийн улс орны том ба жижиг бизнес коронавирусийн нөлөөг улам бүр мэдрэх болсон тухай “Еuronews” мэдээлж байна. Өвчин газар авахыг дагаад Хятадын олон сая ажилчид хөл хорионд орж, үйлдвэрүүд нь зогссоны улмаас Европ дах зарим үйлдвэрүүд шаардлагатай эд ангийн гачигдалд ороод эхэлжээ. Шинжээчдийн үзэж буйгаар энэхүү эд ангийн хомсдол энэ гуравдугаар сарын дундуур оргил цэгтээ хүрэхэд Европын олон мянган компаниуд аргагүйн эрхэнд үйлдвэрлээ хумьж, зарим нь түр зогсооход хүрэх аж.

Хятадад үйлдвэрлэсэн эд ангиас хамааралтай компаниуд хамгийн их хохирол амсана. Иймд компаниуд одооноос импортыг орлуулах арга хэмжээ аваад эхэлжээ. Тухайлбал, хэмжих багаж хэрэгсэл, түүний дотор эмнэлгийн хэмжилтийн багаж үйлдвэрлэдэг Францын “STIL” компани үйлдвэрээ зогсоохгүйн тулд олон жилийн өмнө хаагдаад байсан шилэн эдлэл үйлдвэрлэх цехээ эргэн сэргээсэн байна.

Мөн коронавирусийн дэгдэлт нь зөвхөн эд ангийн нийлүүлэлт төдийгүй Европ дах ажлын хүчний шилжилт хөдөлгөөнд нөлөөлж эхэлсэн байна. Жишээлбэл, Умард Италид коронавирус дэгдэж, тухайн бүс нутгийн олон хотод хөл хорио тогтооход “Fiat-Chrysler” компанийн ажилчид олноор ажилдаа явж чадахгүй болжээ. Хэрэв хоригийн үеэр ажилчдыг үйлдвэр рүү хүргэх асуудлыг шийдэхгүй бол ажиллах хүчгүйгээс болж үйлдвэрээ түр хаах дээрээ тулаад байгааг “Еuronews” мэдээлж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18