Энэ сарын 1-2-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14-р хороонд байрлах Номин их дэлгүүрт хулгай оржээ. Хулгайч тус дэлгүүрийн гурван давхрын цонхыг хагалж орсон бөгөөд нийт 28 гар утас хулгайлсан байна. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус дэлгүүрээс хулгай хийсэн 4 этгээд өмнө нь 41 удаа хулгайн хэргээр шалгагдаж байжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна