Коронавирус Европоор эрчимтэй тархаж байна


Коронавирус Европ тивээр маш хурдан тархаж байна. Тухайлбал, тун саяхныг хүртэл харьцангуй тайван байсан Францад 212 тохиолдолд бүртгэгдэж, 4 хүн нас барсан байна. Коронавирусийн тархалт газар авахыг дагаад амны хаалт, ариутгагч гелийн үнэ тэнгэрт хадаж байгаа аж. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон энэ талаар “Бид хэдэн долоо хоног, магадгүй сараар үргэлжлэх үе шат руу шилжээд байгаа тул нүүр тулгарсан тахлыг зогсоож, ялахын тулд эрүүл саруул сэтгэж, шийдэмгий бөгөөд хүлээцтэй байх хэрэгтэй” гэжээ.

ДЭМБ-ын мэдээлж буйгаар шинэ коронавирусийн улмаас үүссэн нас баралт 3,4 хувь байгаа аж. Харьцуулахад, жил болгон улирлын шинжтэй дэгдэж байдаг томууны улмаас халдвар авсан хүмүүсийн 1 хувь хүрэхгүй нь нас бардаг. Үүний дээр тусгайлан COVID-19-өөс эмчлэх эм, тариа байхгүй, амны хаалт хүртээмж муутай байгаа нь өвчин Европт газар авахад нөлөөлжээ.

Хятадаас гадна өвчний хамгийн том голомт болж хувираад байгаа Италид 2263 хүн халдвар авч, 79 нь нас бараад байна. Испанийн нутаг дээр коронавирусийн улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгдсэн болж нийт халдвар авсан хүний тоо 150 болжээ.

Сүлийн нэг хоногийн дотор Хятадаас гадна коронавирусийн халдвар авсан 1792 хүн бүртгэгдсэн. Үүний дотор Саудын Арави, Тунис, Марокко, Иордани, Сенегал, Португал, Латви, Андорр зэрэг улсад анхын тохиолдлууд бүртгэгдсэнээр дэлхийн 73 оронд COVID-19 бүртгэгдээд байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18