Туркийн хил даван ирсэн цагаачдыг зогсооход 700 сая еврогийн тусламж үзүүлнэ


Грек ба Туркийн хил дээр Европ руу нэвтрэх горьдлого тээсэн хэдэн мянган дүрвэгч бөөгнөрч асуудал маш хурцадмал болсон. Өчигдрийн байдлаар Грекийн хүчний байгууллагууд Туркийн зүгээс хууль бусаар хил давах гэсэн 26 мянга 532 оролдлогыг таслан зогсоож, 218 хүнийг саатуулсан тухай “АМНА”  агентлаг мэдээлсэн байна.

Мөн Грекийн хил дагуух байдалтай танилцахаар Европын холбооны удирдлагууд газар дээр нь очсон байна. Европын холбооноос Грекийн Засгийн газарт дүрвэгчдийг хил нэвтрүүлэлгүй зогсооход нэн даруй 200 сая еврогийн тусламж үзүүлж, дараа нь 500 саяын тусламж үзүүлэхээр болсон байна.

Грекийн Ерөнхий сайд нь Туркийн эрх баригчдын явуулж байгаа бодлогыг эрс хатуу шүүмжилжээ. Тэрээр турк нь геополитикийн тоглолтод ашиг олохын тулд очих газаргүй болсон дүрвэгчдийг ичгүүргүй ашиглаж байгаа Туркийн удирдлагыг буруушаав. Мөн Сирийн Идлибт болж байгаа нөхцөл байдлаас анхаарлыг холдуулах гэсэн бүтэлгүй оролдлого гэжээ.

Евро комиссын даргаг Урсула фон дер Ляйен нь Грекийг “Европын холбооны бамбай” гэж сайшаасан байна. Одоогоор Туркийн нутаг дээр Европ руу орох хүсэлтэй 3,5 сая хүн байгаагаас дийлэнх нь Сирийн дүрэгчид хэдий ч Афганистан,Пакистанаас ирсэн хүмүүс маш олон байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18