Хятад улсад 1961 оноос хойш хамгийн чийглэг, дулаан өвөл болсон


Нийтийн хүлээн зөвшөөрөгдсөн хуанли ёсоор гуравдугаар сарын 1-ээс өвөл дуусаж, хавар эхэлдэг. Харин манай урд хөрш БНХАУ-ын хувьд өнгөрсөн өвөл нь 1961 оноос хойш таарч байгаа хамгийн дулаан бас чийглэг байсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлсэн байна.

Тус агентлагт Хятадын Үндэсний ус, цаг уур судлалын төвөөс мэдээлснээр өнгөрсөн өвөл Хятад даяар агаарын дундаж температур ердөө -2,25 градус байсан ч 1961 оноос хойш тавдугаарт орох дулаан үзүүлэлт юм байна.

Ингээд зогсохгүй Шаньдун, Зянсу, Аньхой, Жэзян, Гуандун муж болох Шанхай хотод цаг агаарын ажиглалтын түүхэн дэх хамгийн дулаан өвөл болсон байна. Хур тунадасны хэмжээ ч өмнөх жилүүдийнхээс их байсан.  Тухайлбал, Бээжин хотод 38 мм бороо орсон нь өмнөх жилүүдийнхээ 3,4 дахин өндөр үзүүлэлт аж.

Залгаад эхэлж байгаа хавар ч мөн адил их дулаан бас хур тунадас ихтэй байна гэдгийг цаг агаар судлаачид анхааруулжээ. Тэд шат шатны удирдлагуудад хандан олон тооны үер дагуулсан их хэмжээний бороотой тулна гэдэгт бэлтгэлтэй байхыг зөвлөсөн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18