Хэлмэгдэж 23 жил шоронд хоригдоод 1,5 сая долларын нөхөн төлбөр авчээ


Америкийн Канзас муж улсын оршин суугч хэлмэгдэж, 23 жил шоронд хоригдсоны дараа гарч ирээд асар их нөхөн төлбөр авсан тухай “Unilad” мэдээлсэн байна.

Ламон Макинтайр гэгч энэ хүн 1994 онд 17 настайдаа хүн амины хоёр хэрэгт гүтгэгдэн хэлмэгдэж 23 жил буюу 8,5 мянган өдөр хоригджээ. Гэвч хүний эрхийг хамгаалагчид уйгагүй хөөцөлдсөөр 2017 онд түүний хэргийг Уайандот тойргийн шүүх дахин авч хэлэлцээд буруугүй гэж шийдвэрлэжээ.

Үүний дараа Ламон Макинтайр нь алдаатай шүүлтийн тухай хуулийн дагуу Канзас мужийн эсрэг зарга үүсгэн нөхөн төлбөр нэхэмжилжээ. Ингэснээр хоёрдугаар сарын 24-нд мужийн Ерөнхий прокурорын офис нь Макинтайрт 1,5 сая долларын нөхөн төлбөр олгох шийдвэр гаргажээ. Түүнчлэн 2020 ба 2021 онуудад эмнэлгийн үйлчилгээ авах төрийн хөтөлбөрт хамрагдах зөвшөөрлийг, гэм буруугүйг нотолсон серфтификатын хамт олгосон байна.

Нэгэнт буруугүй гэдэг нь тогтоогдсон тул Ламонтыг хэлмэгдүүлсэн хавтас хэрэг, ДНХ-ийн тухай бүх баримт мэдээллийг устгах тул тэрээр амьдарлаа цоо шинээр эхлүүлэх боломжтой болох аж.

Ламонт  хэлмэгдүүлэлтийн талаар ярихдаа “Канзас муж миний амьдралын 23 жилийг булааж аваад оронд нь юу ч өгөөгүй. Муж нь миний залуу насыг булааж авсан. Миний төрсөн өдөр болгоныг, гэр бүлтэйгээр өнгөрүүлэх ёстой байсан Зул сарын баяр болгоныг бас болоогүй ар гэр минь намайг хамгийн ихээр үгүйлж байсан хүнд хэцүү цаг үеэр ч ч би хамт байж чадаагүй” гэжээ.

Тэрээр чөлөөлөгдөж, асар их нөхөн төлбөр авсан даруйдаа өөртэй нь адил байдалд орж хэлмэгдсэн хүмүүст туслах “Гэм буруугүйн гайхамшиг” нэртэй ТББ байгуулан үйл ажиллагаа явуулдаг болжээ.

Улс болгонын нөхөн төлбөр олгох тогтолцоо ялгаатай юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18