АНУ нь “Талибан”-ы таван мянган хүнийг шоронгоос суллуулна


АНУ-ын удирдлага нь “Талибан” хөдөлгөөнөөс олзлогдсон 5000 хүнийг суллуулахаар Афганистаны удирдлагатай хэлэлцээ хийж байгаа талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео ярьжээ.

Тэрээр “Fox News” ТВ сувагт ярилцлага өгөх үеэр энэ талаар анх мэдэгдсэн бөгөөд “Талибан” хөдөлгөөн ба АНУ-ын хооронд байгуулсан хэлэлцээнд олзны хүмүүсээс солилцох тухай заалт бий гэдгийг тодруулжээ.

Энэ заалтын дагуу “Талибаны” олзны хүмүүсийг суллуулж чадвал Вашингтон ба лалын явцуу үзэлт байгууллагын удирдлагын хооронд илүү итгэлцлийн ууур амьсгал бий болно гэж найдаж байгаа юм байна.

Вашингтон ба “Талибан” хоёр нь хоёрдугаар сарын 29-нд Афганистанд энх тайвныг тогтоох тухай тунхагт гарын үсэг зурсан юм. Энэхүү тунхаг нь Афганистан дах АНУ тэргүүтэй эвслийн цэргийн хүчнийг гаргах, гал зогсоохтой холбоотой бүх үйл явыг зохицуулах үүрэгтэй маш чухал баримт юм. АНУ нь 2001 оноос хойш 19 жилийн турш Афганистанд байлдааны ажиллагаа явуулж байгаа юм. Түүнээс хойш Ерөнхийлөгчийн сонгууль болгоноор Афганистан дах цэргийг гаргана, “Талибан”-тай тохиролцох тухай яригдаж байгаад, сонгууль дуусмагц мартагддаг.

Гэвч энхийн тунхгийг “Талибан” хөдөлгөөн Афганистанд энх тайвныг авчрах үйл явцын эхлэл бус харин Америкийн ялсан ялалтын өдөр гэж хүлээн авч, энд тэндгүй баярын арга хэмжээ зохион байгуулжээ. Улмаар гуравдугаар сарын 2-нд Афганистаны арми ба цагдаагийн эсрэг байлдааны ажиллагаагаа сэргээж буйгаа  мэдэгдээд байсан юм. Ийм нөхцөлд олзонд байсан 5000 хүнийг нь суллан явуулах нь гал дээр тос хийсэнтэй адил нөлөө үзүүлнэ гэж зарим шинжээч мэдэгдэж байна.  Мөн Ерөнхийлөгч Трампыг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Афганистан дах америк цэргүүдийг гаргасан баатар болж, рейтингээ өсгөхийн тулд өөрийн талыг баримтлагч Афганистаны Засгийн газар болон бусад холбоотнуудаа хөсөр хаяж байна гэж зэмлэж байна.

Афганистаны одоогийн Засгийн газрыг АНУ-ын цэрэг санхүүгийн дэмжлэггүйгээр нэг сар ч тэсэхгүй гэж үзэх хүн олон байна. Тэгээд ч Америкийн дэмждэг Афганы албан ёсны удирдлагууд нь бараг жилийн өмнө болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хоорондоо түнжин хагарч, давхар Засгийн газар байгуулж, хөлөө жийлцээд эхэлсэн. Америкийн цэргийн хүч байгаа тулдаа л хоорондоо ил цагаан байлдахгүй тэсээд байгаа юм. Одоо ийнхүү Америк цэргээ гаргаад эхэлбэл амь үлдэхийн төлөө ээлжит удаагийн нүсэр том иргэний дайн дэгдэж магадгүй болжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18