Шартсан хүнийг Covid-19 туссан гэж андууран 14 хоног тусгаарлажээ


Сингапураас Лондоны чиглэлд онгоцоор зорчиж явсан эмэгтэй шартсан байсныг онгоцны үйлчлүүлэгч шинэ коронавирус тусаад халуурсан гэж сэжиглэн саатуулж, 14 хоног нууц газар тусгаарлуулсан тухай “Mirror” бичсэн байна.

Жулия Валентин гэдэг 26 настай британи оюутан эмэгтэй нисэхийн өмнөх орой найзын хамт Сингапурт согтууруулах ундаа уугаад бараг унтаагүй байсан аж. Нислэгийн үеэр шарталт эхэлж бие нь муудсан тул бүсгүй онгоцны үйлчлүүлэгчид хандан толгойн өвчин намдаах парацетамол өгөхийг хүсжээ. Гэтэл онгоцны үйлчлэгч нь Жулияг Сингапурт байхдаа коронавирус тусаж, халуурсан тул онгоцноос бууж шалгуулахын өмнө халуунаар буруулах гэж байна гэж хардсан байна.

Улмаар хөөрхий Жулияг хүчээр шахуу амны хаалт өмсгөөд, онгоцны бусад зорчигчдоос тусгаарлаж, халууныг нь хагас цаг тутам үзсээр Лондонд буужээ. Лондонд буумагц тусгай хамгаалалтын хувцас өмссөн эмч нар болон гал унтраагчид угтан авч үзлэг хийн саатуулаад нууц газар 14 хоног албадан тусгаарласан байна. Бүсгүй өөрийг нь яг хаана тусгаарлаж байсныг сайн мэдэхгүй байгаа ч нисэх буудлаас холгүй “Holiday Inn” зочид буудлын байр байсан гэж таамаглаж байгаа гэжээ.

Жулия нь өөрийгөө шартсан төдий, өвдөөгүй гэж эмч болон онгоцны үйлчлүүлэгч нарт итгүүлэх гэж ятгаж үзсэн ч “Ятгах тусам нягтал” гэдэг зарчим үйлчилж улам л хардаж, үл итгэх байдал гаргаж байсан тухай сэтгүүлчдэд ярьжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18