Хойд Солонгос дахин пуужин харвалаа

О.Шүрэнцэцэг
2020/03/03

Пхеньян үл мэдэгдэх хоёр пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин мэдээлжээ. Холын зайн баллистик пуужинг туршилтын журмаар харвах  төслөө цуцална гэж зарласны дараа харвасан байна.  Өмнөд Солонгосын төв штабын дарга нар энэ хоёр пуужинг Вонсан нутгаас тэнгис рүү харвасан болохыг мэдэгдэлдээ онцолсныг “AFP” агентлаг уламжилжээ. Мөн зэвсэгт хүчин дахин харвасан пуужингийн талаар судалж байгаагаас гадна бэлтгэлтэй байна гэж нэмж мэдээлсэн байна. Өнгөрсөн сарын сүүлчээр болсон намын хурлын үеэр  Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Пхеньян цөмийн зэвсэгтэй баллистик пуужин тив хоорондын пуужинг харваж турших төслөө хойшлуулах ёстой гэж үзэхгүй байгаагаа мэдэгджээ. Мөн удахгүй стратегийн шинэ зэвсгээ харуулна гэж заналхийлсэн аж. “Ёнхап” агентлаг энэ нь Пхеньян энэ сануулгыг хийснээс хойш энэ төрлийн пуужинг анх удаа харвасан гэж мэдээлжээ. Энэ мэдэгдлийг ерөнхийлөгч Доналд Трампын Засгийн газартай хийсэн хэлэлцээр нь бүтэлгүйтсэний дараа хийсэн байна. Харин Ким Жон Уны Засгийн газар дангаараа Вашингтоны зүгээс ногдуулсан хоригоо хөнгөлөх эцсийн хугацааг тогтоосон аж. Түүнээс гадна Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн ордны хэвлэлийн төлөөлөгч Кан  Мин Сеок  Хөх ордонд Үндэсний аюулгүй байдлын дарга Чун Юй Юнгийн даргалсан хуралдаанаар пуужин харвасан талаар хэлэлцсэн гэж мэдээлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18