Британийн хэвлэлүүд Токиогийн олимпыг үзэгчгүй явуулж магадгүй гэжээ


Британийн “Daily Mail” сонин 2020 оны Токиогийн олимпын тоглолтыг коронавирусээс сэргийлэхийн тулд үзэгчгүй явуулж магадгүй тухай мэдээлэл бичсэн нь ихээхэн дуулиан тариад байна. Тус сонины нотолж буйгаар Олон улсын Олимпын хороо ба зарим орны Олимпын хороодын удирдлагууд Зуны тоглолтыг хөгжөөн дэмжигчидгүй явуулах хувилбарын талаар хэлэлцсэн аж. Уралдаан тэмцээний үеэр зөвхөн шууд нэвтрүүлэг хийх инженер техникийн ажилтнууд л талбай дээр байх боломжийг судалж үзсэн гэнэ. Ингэж шийдэх нь Олимпын тоглолтыг хаах эсвэл өөр тийш нүүлгэхээс хавьгүй дээр гэж үзсэн юм байна.

Үүний өмнөхөн буюу хоёрдугаар сарын 20-нд Их Британийн Лондон хотын мэрийн суудлын төлөө өрсөлдөж буй Шон Бэйли нь Зуны олимпын тоглолтыг Токиогийн хажууд хавьгүй цөөн хүн халдвар авсан Лондон хот руу шилжүүлэх санал дэвшүүлж, багагүй дэмжлэг аваад байсан юм. Энэ саналыг Токио хотын амбан захирагч Юрико  Коикэ нь эрс шүүмжилж, коронавирусийг улс төрийн зорилгоор ашиглах оролдлого гэж нэрлэсэн байна. Мөн Британийн “Diamond Princess” аяллын усан онгоцыг Японы эрх баригчид тусгаарлан саатуулсны хариуд англичууд ийм уриалга гаргаж байна гэдгийг Юрико  Коикэ онцолжээ.

Британийн улстөрчид энэ мэтээр өөр улсад болох тэмцээн уралдааныг цуцлах эсвэл өөр улс руу шилжүүлэх саналыг ойр ойрхон гаргадаг хандлагатай гэвэл онц хэтрүүлэг болохгүй. Тухайлбал, 2018 онд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Орос шиг авторитар дэглэмтэй улс оронд зохион байгуулах нь ардчилалд нийцэхгүй гэж эсэргүүцэж байгаад, Скрипалийг хордуулсан хэргээр далимдуулан 2019 онд болгож өөрчлөх, өөр улс руу зөөх саналыг гаргаж байсан.

Дараа нь, 2022 оны дэлхийн аваргын тэмцээнийг Катарт зохион байгуулах болоход Британийн хэвлэлүүд Катарын удирдлагыг их хэмжээний хахууль өгч эрхийг “мөнгөөр зодож авсан” гэж буруутган мөрдөн байцаалт явуулахыг шаардаж байсан. Тэр үеэр Английн хөлбөмбөгийн холбооны тэргүүн байсан Дэвид Трисман нь Катар хахууль өгсөн нь тогтоогдвол тоглолт явуулах эрхийг Британид өгөх ёстой гэж мэдэгдэж байв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18