Казахстаны Эрүүл мэндийн сайд эмч нараа өмөөрөв


Коронавирусийн тархалттай холбоотойгоор Казахстаны эрүүл мэндийн салбарын ажилтнууд, эмч нарыг доромжилсон гутаасан мэдээлэл цөөнгүй явж байгаад тус улсын ЭМ-ийн сайд Елжан Биртанов дургүйцлээ илэрхийлжээ. Тэрээр “Одоо болтол коронавирусээр өвдсөн нэг ч тохиолдол илрүүлээгүй байгаагаас болж манай эмнэлгийн ажилтнуудыг ямар их даапаалж, доромжилж байна вэ? Бид коронавирус орж ирэх магадлалыг үгүйсгэхгүй байна. Бид бусад улсаас хол илүү биш ч бас муу биш. Манайд асуудал их бий ч ажлаа хийж, дуудлагыг хүлээн авахад хүчлэн бэлдэж байна. Хүмүүс эх орон нэгтнүүдээ хамгаалах гэж өөрсдийгөө үл тоон ажиллаж байна. Гэтэл хариуд нь үл итгэсэн байдал гаргаж, шоолж, даапалж байдаг” гэжээ.

Казахстан улс нь  БНХАУ-тай хиллэдэг ч манайхтай адилаар газар нутаг дээр нь коронавирусийн ганц  ч тохиолдол бүртгэгдээгүй байгаа юм. Гэхдээ манайхаас ялгаатай нь эмч, эмнэлгийн ажилтнуудаа иргэдийн зүгээс дэмжихэд огт анхаардаггүй бололтой юм. Ингээд зогсохгүй зарим иргэд нь хэрүүл дэгдээж, лайк авахын  тулд интернэтээр худал мэдээлэл цацах нь хэрээс хэтэрч байгаад Казахстаны ЭМ-ийн сайдын урам ихэд хугарчээ. Тэрээр Казахстаны эмч нар ОХУ, БНХАУ ба өөрийн үйлдвэрлэсэн оношлуур ашиглан 800 гаруй хүнд шинжилгээ хийлгэсэн, өөрсдийн шинжилгээгээ Англи дах ДЭМБ-ын лабораторид давтан магадлуулахад адил сөрөг гарсан тул үл итгэх, эмч нарыг даапаалах, гоочлох ямар ч үндэслэл байхгүй гэдгийг онцолжээ. Тэрээр “Лайк нь та нарын орлогыг нэмэгдүүлж болох ч дархлааг чинь сайжруулахгүй шүү” гэжээ.

Коронавирусийн тохиолдол бүртгэгдсэн улс болгоныг голомтот гэж тооцдог. Ийм голомтот орнуудад Казахстаны 95 мянга гаруй иргэд байгаа гэж байна. Тухайлбал, Өмнөд Солонгост 35 мянга, АНУ-д 40 мянга, Эмиратад 5100, Италид 1800, Францад 1000, Германд 5000 гаруй казах иргэд байгаа аж. Хилийн чанадад байгаа казах иргэдийн дунд коронавирусийн халдвар авсан нэг ч тохиолдол бүртгэгдээгүй юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18