АНУ нь хилийн чанад дахь хамгийн том цэргийн баазаа түр хаалаа


АНУ нь хилийн чанад дах Америкийн хамгийн том цэргийн бааз гэгддэг Өмнөд Солонгос дах Кэмп-Хамфрис баазын түр хааж байгаагаа мэдэгджээ. “Financial Times” сонины мэдээлж байгаагаар Өмнөд Солонгост нь COVID-19 өвчний тархалт газар авсантай холбоотойгоор ийм шийдвэр гаргасан гэж байна. Коронавирус  Өмнөд Солонгос дах Америкийн цэргийн хүчний байлдах чадварт сөргөөр нөлөөлөхөөс сэргийлэх үүднээс Кэмп-Хамфрис төдийгүй тус улсад байгаа 28,5 мянган цэргийн албан хаагчдын дунд хязгаарлах арга хэмжээ авч байгаа аж. Одоогийн байдлаар Өмнөд Солонгос дах АНУ-ын зэвсэгт хүчний цэргийн 1 албан хаагч ба 1 ажилтанд коронавирусээр өвдсөн нь тогтоогдоод байгаа юм байна.

Үүний өмнө Өмнөд Солонгос ба АНУ нь коронавирусийн улмаас хамтарсан хээрийн сургууль хийхээс анх удаагаа татгалзаад байсан юм.

Кэмп-Хафрис бааз нь Сөүл хотоос 64 км-ийн зайтай байрладаг бөгөөд Өмнөд Солонгос дах Америкийн 28 мянга 500 цэргийн албан хаагчдын хангамжийн гол төв юм. Энэ баазыг томруулах ажил 2004 оноос эхэлсэн бөгөөд үүнд одоогийн байдлаар 10,7 тэрбум доллар зарцуулаад байгаагийн 90 хувийн Өмнөд Солонгосын төр даажээ. АНУ-ын Цэргийн нисэх хүчний командлагч Винсент Брукс энэ баазыг өргөжүүлэх ажлыг “Өмнөд Солонгосоос барьсан аугаа бэлэг” гэж тодорхойлж байжээ. Баазын талбай дээр дээр хөл бөмбөгийн 28 стадион багтах хэмжээтэй том, одоогоор нутаг дээр нь Америкийн цэргийн албан хаагчдын ар гэр ба иргэнийн туслах гүйцэтгэгчид гээд 45 мянган хүн амьдарч байдаг. Тэгэхээр ийм том объектыг түр хааж, хөл хорио тогтооно гэдэг нь 100 мянган хүнтэй хотод хөл хорихтой адил нүсэр том ажиллагаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 3 минутын өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 21 минутын өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 39 минутын өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 46 минутын өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 55 минутын өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 2 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 2 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 23 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь 2026/07/28
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 2026/07/28