Турк Европын холбоо руу Сирийн 100 мянга гаруй дүрвэгчийг нэвтрүүлжээ


Турк улс нутаг руу нь дүрвэн орж ирсэн 100 мянга гаруй Сирийн дүрвэгчдийг Европын холбооны хилээр нэвтрүүлсэн тухай Туркийн Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу мэдэгджээ. Тэрээр “Twitter” хуудсаараа “Манай улсын Эдирнегээр орхин гарсан хүний тоо 100 577 хүн боллоо” гэсэн байна.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нь Европын холбоотой залгаа хилээ нээсэн, цаашид ахиж хилээ хаахгүй тухайгаа мэдэгдээд байсан юм.

Турк нь Европын холбооны Болгар, Грек гэсэн хоёр улстай хиллэдэг. 2016 оны гуравдугаар сард Европын холбоо нь Турк дэх албан ёсны дүрвэгчдийн хүлээн авах, Турк дэх дүрвэгчдийн хуаранг ажиллахад шаардлагатай санхүүгийн дэмжлэг үзүүлсний хариуд Турк хууль бус дүрвэгчдийг өөрийн нутагт түр байршуулахыг зөвшөөрсөн тохиролцоо хийсэн юм.

Үүнээс хойш Турк нь энэ тохиролцоог Европын холбоог илүү дуулгавартай болгоход тун чадварлагаар ашиглаж эхэлсэн гэж зарим шинжээч үзэж байна. Одоо Сирийн Идлибт, курдууд ба Асадын армийн эсрэг явуулж байгаа ажиллагаагаа дэмжүүлэхийн тулд ашиглаж эхэллээ гэж үзсэн байна. Сирийн сөрөг хүчин гэгдээд байгаа тархай бутархай зэвсэгт бүлэглэлүүд удаа дараалан ялагдал хүлээсээр  Туркээс өөр зэвсэг, санхүүгийн ил тод дэмжлэг үзүүлдэг ивээн тэтгэгчгүй болсон. Харин Туркийн эрх баригчид нь курд салан тусгаарлагчид, тэднийг дэмжиж байгаа Сирийн курдууд ба Иракийн курдуудын эсрэг тэмцэлдээ Сирийн сөрөг хүчний туршлагатай цэргүүдийг ашиглаж байгаа юм. Хэрэв Сирийн сөрөг хүчнийхэн Туркийн арми, тусгай хүчний техник, онгоц, сум, зэвсгийн тусламж аваагүй бол хэдийн ялагдаж, Турктэй залгаа нутаг Асадын армийн мэдэлд шилжих байсан гэж зарим шинжээч мэдэгдэж байна. Харин одоо туркийн тал дэмжиж байгаа тул тэднийг Турктэй залгаа нутагт Асадын армийг эсэргүүцээд зогсохгүй энэ нутгийн уугуул оршин суугчид болох курдуудын зэвсэгт бүлэглэлүүдийг тун амжилттай шахан холдуулж байгаа аж.

Идлибээс Европын холбоо руу зүглэсэн олон зуун мянган энгийн иргэд гээд байгаа нь Сирийн өнцөг булан бүрээс цуглуулсан сөрөг хүчний хамгийн нөлөө бүхий дайчдын ар гэр, төрөл төрөгсөд байгаа гэнэ. Тэднийг Сирийн бусад нутгийг чөлөөлөх явцад Асадын арми ба Оросын эвлэрүүлэх төвтэй тохиролцсоны дагуу эсэргүүцэл үзүүлэхээ зогсоосны хариуд Идлиб рүү гэр бүл, төрөл төрөгсдийн хамт хэдэн зуу, мянгаар нь гарч явахыг зөвшөөрч ирсэн. Ингэснээр Идлиб нь өөрсдийгөө сөрөг хүчин гэгддэг, Засгийн газар ба Оросууд нь алан хядагчид гэгддэг хүчний хамгийн том төвлөрөл болж хувираад байсан юм.

Туркийн нутгаас Европын холбоо руу орж эхэлсэн энэ удаагийн давлагаан дотор, Асадын эсрэг хамгийн идэвхтэй, үр дүнтэй байлдаж явсан туршлагатай ч сахлаа хусан, энгийн хувцас өмсөж зүсээ хувилган хуурамч бичиг баримт авсан дайчид маш олон байгаа нь Европын холбооны удирдлагын санааг хамгийн их түгшээж байгаа аж. Иймдээ ч тэд Орос ба Асадыг буруушаасан, Эрдоганыг дэмжсэн мэдэгдлүүд ар араасаа хийж эхэлжээ. Европын холбооны зүгээс хүчтэй дарамт шахалт үзүүлэх замаа Оросыг Асадын армид Идлибийн орчим агаарын хүчтэй дэмжлэг үзүүлэхийг зогсоохыг хамгийн ихээр хичээж байгаа гэж шинжээчид үзэж байна. Ингэвэл техникээр илүү Туркийн арми, тоогоор дутахааргүй сөрөг хүчнийг ашиглан хил залгаа Сирийн бүс нутгийг бүрэн хяналтадаа байлгаад, курдуудыг дарангуйлаад байж чадах аж. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18