Стивен Сигалыг 314 мянган доллароор торгожээ


АНУ-ын Үнэт цаас ба биржийн комиссоос (SEC) жүжигчин Стивен Сигалыг криптовалют сурталчилсны төлөөх шагналаа нуун далдалсан хэргээр 314 мянган доллароор торгосон тухай “Financial Times” мэдээлсэн байна.

“Bitcoiin2Gen” компани нь Сигалын олон нийтийн сүлжээн дэх өөрийн аккаунт дээрээ бүтээгдэхүүнийх нь талаарх сурталчилгаа байршуулсны төлөө 2018 онд 250 мянган доллар бэлээр, 750 мянгыг криптовалютаар төлсөн байжээ. Ингээд зогсохгүй Сигал нь брэндийнх нь элч төлөөлөгч болсон байж. Гэтэл мань эр “Bitcoiin2Gen” компаниас төлбөр авч, сурталчилгаа байршуулсан талаар өөрийн дагагчдад мэдэгдээгүй байжээ.

SEC-ийн төлөөлөгч нь энэ байдлыг талаар ярихдаа олны танил хүмүүс нь тухайн үнэт цаас, криптовалют гаргагчаас авсан төлбөр, урамшууллын талаар дуулгалгүйгээр сошиал сүлжээн дэх нэр нөлөөгөө ашиглах эрхгүй байдаг гэсэн байна. 2018 онд  “Bitcoiin2Gen”-ийн брэндийг рекламдах үед Сигал нь олон нийтийн сүлжээнд 6,7 сая дагагчтай байжээ.

Жүжигчин харин SEC-ийн шийдвэрийг үгүйсгэж маргалгүйгээр бүх торгуулийг сайн дураар төлөхөөр шийдсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18