Туркийн 34 цэргийн албан хаагч Сирийн Идлибт амиа алджээ


Сирийн Идлиб мужийн Жебель аз-Зави дүүргийн орчим Туркийн цэргүүд агаарын дайралтад өртсөн байна. Үүнтэй холбогдуулан Туркийн ГХ-ны сайд Мэвлют Чавушоглу нь НАТО-ийн Йенс Столтенбергтэй утсаар ярилцсан тухай “Anadolu” агентлаг мэдээлсэн байна. Энэ дайралтын үеэр Туркийн зэвсэгт хүчний 33 цэргийн албан хаагч амь үрэгдэж, 36 хүн шархдан эмнэлэгт хүргэгдсэн тухай Сиритай хил залгаа Хатай мужийн амбан захирагч Рахми Доган хэлжээ.

Харин Лондонд төвтэй Сирийн хүний эрхийн ажиглах зөвлөл нь Бара хотын орчим Сирийн нисэх хүчин цохилт өгсний улмаас 34 турк цэрэг алагдсан тухай мэдээлсэн байна. Өөр эх сурвалжууд болохоор агаараас цохилт өгсөн нь Сирийн арми бус харин Оросын Агаар сансрын хүчний онгоцнууд гэж мэдээлж байна.

Үүний хариуд Сири дэх Туркийн армийн ангиуд Асадын цэргийн байршил руу их бууны цохилт өгч эхэлсэн байна. Туркийн Ерөнхийлөгчийн захиргааны  олон нийттэй харилцах газрын дарга Фахреттин Алтун энэ талаар “Өнгөрсөндч Руанда улс ба Боснид болж байсантай адил зүйлсийг Идлибт болохыг бид зүгээр хараад суухгүй” гээд “Бид Асадын дэглэмийн байг мэдэх тул тэдгээрт цаашид ч агаар болон газраас цохилт өгсөн хэвээр байх болно. Олон улсын хамтын нийгэмлэг хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой” гэж. Асадын арми Оросын дэмжлэгтэйгээр Идлибийг хэзээ мөдгүй эзлэх гэж байгаа тул Туркийн удирдлагууд цаашдаа Европыг чиглэсэн Сирийн дүрвэгчдийг урсгалыг тогтоон барьж дийлэхгүй болсон гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна. Иймд Европын зарим орны Гадаад хэргийн сайд нар Орос, Сирийн удирдлагыг шүүмжилсэн мэдэгдэл хийгээд эхэллээ. Тухайлбал, Германы Гадаад харилцааны сайд Хайко Мас Сирийн арми ба Оросын нисэх хүчний үйлдлүүдийг цэргийн гэмт хэрэг гэж нэрлэжээ. Тэрээд “Маргалдаанд оролцогч талуудын хувьд Москва, Дамаск хоёр нь энгийн иргэдийн хамгаалах үүрэгтэй. Гэтэл тэд сургууль, эмнэлэг гэсэн иргэний зориулалттай объектууд руу цохилт өгч байна. Алан хядлагатай хийх тэмцэл нь Олон улсын хүмүүнлэгийн эрхийг мөрдөхөөс хэнийг ч чөлөөлөөгүй” гэжээ. Герман нь улс Сирийн иргэний дайнаас дүрвэсэн хамгийн олон буюу бараг 1 орчим дүрвэгчдийг хүлээн авсан улс  юм.

Мөн Идлиб дэх хурцадмал байдалтай холбогдуулан НАТО дах АНУ-ы байнгын төлөөлөгч Кэй Бэйли Хатчисон мэдэгдэл хийж, Туркийн удирдлагууд хэн нь жинхэнэ түнш гэдгийг сайн харж байгаа тул цаашдаа Оросын С-400-ээс бүрэн татгалзана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

Турк нь Сиритэй залгаа хилийн дагуу байрласан курд үндэстний бүлэглэлүүдийг Туркийн арми дангаар дарж чадахгүй. Учир нь, курдууд байлдааны туршлагатай, өөрийн нутаг дээрээ байгаа. Харин тэдний эсрэг дутахааргүй туршлагатай бас тус бүс нутагт олон жил байлдсан Сирийн сөрөг хүчнийг чиглүүлэх хавьгүй бага зардал, хохиролтой гэж тооцсон тул тэдний гараар устгуулахын тулд тэдэнд маш их дэмжлэг үзүүлж байгаа гэж зарим шинжээч үзсэн байна. Өрнөдийн зүгээс үзүүлдэг дэмжлэг нь эрс багассан тул сөрөг хүчин гэж өөрсдийгөө нэрлэдэг элдэв зэвсэгт бүлэглэлүүд нь сум, хэрэгсэл, буу, техник Туркээс авсны хариуд курдуудыг нухчин дарахтай хамт Асадын армийн эсрэг байлдаж байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 3 минутын өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 21 минутын өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 39 минутын өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 46 минутын өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 55 минутын өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 2 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 2 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 23 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь 2026/07/28
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 2026/07/28