Хятадын байлдааны усан онгоц Америкийн тагнуулын нисэх онгоцыг лазерджээ


БНХАУ-ын эсминец ангиллын байлдааны усан онгоц Номхон далайд нислэг үйлдэж байсан АНУ-ын тагнуулын P-8A Poseidon нисэх онгоц руу лазер чиглүүлж, нөлөөлөхийг оролдсон тухай АНУ-ын Тэнгисийн цэргийн хүч тусгай мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд “Хоёрдугаар сарын 17-нд Хятадын эсминец усан онгоц нь Гуам арлаас өрнө зүгт 380 бээрийн газар Номхон далайн олон улсын мэдлийн усанд эргүүлж хийж явсан АНУ-ын ТЦХ-ий P-8A тагнуулын нисэх онгоц руу лазер чиглүүлсэн хэрэг гарлаа. Тусгай тоноглолгүйгээр ялган харах боломжгүй лазерыг P-8A дээрх мэдрэгч төхөөрөмжүүд мэдэрч бүртгэсэн болно” гэжээ. Цаашлаад Америкийн онгоц олон улсын дүрэм журмын дагуу нислэг үйлдэж байсан тул лазерын буу чиглүүлэх ямар ч шаардлага байгаагүй гэдгийг онцолсон байна. Улмаар Хятадын байлдааны усан онгоцноос тусгасан лазер нь нисэх онгоц ба усан онгоцны систем болон нисэх багийн бүрэлдэхүүнд ноцтой хохирол учруулж болзошгүй байсан гэж мэдэгджээ. Иймд Хятадын байлдааны усан онгоцны хийсэн үйлдлийг мэргэжлийн бус, аюултай гэж үзсэн байна. Мөн энэхүү үйлдлээрээ Хятадын тал нь Америктай байгуулсан болон олон улсын гэрээ, хэлэлцээг зөрчиж байна гэжээ.


0
angry
2
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18