Өмнөд Солонгост коронавирусийн халдвар авсан хүний тоо 1595 хүрэв


Өмнөд Солонгост хоёрдугаар сарын 27-ны байдлаар 334 тохиолдол шинээр бүртгэгдсэн тухай “Yonhap” агентлаг мэдээлсэн байна. Ингэснээр тус улсын хэмжээнд нийт халдварын тоо 1595 болсон байна.

Өмнөд Солонгосын удирдлагууд шинэ коронавирусийн халдварыг гол тараагч болох Христийн шашны жижиг урсгалыг дагагч бүх хүний шалгахаар болсон байна. “Синчхонжи” нэртэй энэхүү жижиг урсгал нь 200 мянга орчим дагагчтай аж.

 

Хоёрдугаар сарын 18-нд Өмнөд Солонгос дах Covid-19-ийн тохиолдол 30 хүрэхгүй цөөн байсан. Гэтэл “Синчхонжи” урсгалыг дагагч 61 настай эмэгтэй халдвар авсан байж болох шинж тэмдэг байсаар атал Хятад руу яваагүй, хятад иргэдтэй харилцаагүй гэсэн шалтгаар шинжилгээ өгөхөөс татгалзаж яваад хожим коронавирустэй нь тогтоогдож Өмнөд Солонгосын 31 дэх тохиолдол болж байсан. Гэтэл тэрээр коронавирусийн халдвар авсан нь тогтоогдох хүртэл шашны шугамаар олон зуун хүнтэй уулзаж, хамт мөргөл хийгээд амжсан байсан нь халдвар эрчимтэй тархах гол нөхцөл болсон байна. Ингээд 10 хоногийн дараа гэхэд халдвар авсан хүний тоо ийнхүү 31-ээс 1595 болтол огцом өсжээ.

Одоо шашны энэ урсгалыг хаах талаар яригдаж эхэлсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18