Итали улс Европ дах Covid-19-ийн голомт болж хувирлаа


Итали нь улс нь БНХАУ, Өмнөд Солонгос, Ираны дараа орох аюулт өвчний том голомт болж хувираад байгаа аж. Энэ улсад шинэ коронавирусийн халдвар авсан хүний тоо 322, нас барсан хүн 11 болсон байна. Европын Австри, Хорват, Швейцар, Франц, Герман, Испани гэсэн орнуудад шинээр бүртгэгдсэн бүх тохиолдол нь Италид амраад ирсэн эсвэл итали хүмүүс байсан нь тогтоогдоод байна. Тухайлбал, Австрийн Инсбурк хотод амьдардаг итали гэр бүлийн нөхөр зочид буудалд ажиллаж байгаад халдвар авсан нь илэрсэн тул зочид буудлыг хаах арга хэмжээ авсан байна. Швейцарын Италитай хил залгаа Тичино мужид амьдардаг эрэгтэй Милан хотоор аялж байхдаа коронавирусийн халдвар авсан нь тогтоогдоод эмчлүүлж байна. Испанийн Тенерифе арал дээрх зочид буудалд ажилладаг итали эмчээс коронавирус илэрсэн тул зочид буудалд буугаад байсан 1000 орчим хүнийг 14 хоног тусгаарлахаар болсон байна. Франц, Германд мөн л Италид айлчлаад ирсэн ирсэн хүмүүсээс коронавирус илэрсэн байна.

Зөвхөн Европ гэлтгүй Италид аялаад ирсэн алжир иргэнээс коронавирус илэрсэн бол Бразилийн иргэнд Италид томилолтоор яваад ирэхдээ аюулт өвчний халдварыг авчирч, Өмнөд Америкт Covid-19-өөр өвдсөн анхны тохиолдол болжээ.

Гэвч Европын холбоо болон Франц, Германы Эрүүл мэндийн сайд нар мягмар гарагт болсон хуралдааны үеэр Италитай авто болон төмөр зам, агаарын замаа хаахгүй байхаар шийдсэн байна. Их Британи мөн адил Итали руу хийх нислэгээ хаахгүй байх шийдвэр гаргажээ. Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок “Итали Хятадаас ирж байгаа онгоцыг хүлээн авахаас татгалзаж байсан бол одоо энэ улс Европт хамгийн их хохирсон улс болж хувираад байна” гэжээ. Их Британийн 3 сая гаруй иргэд жил болгон Италид очдог ч коронавирусээс болоод эдийн засгийн хүнд байдалд орсон Италийг дэмжихийн тулд ийнхүү хилээ хаахгүй байгаа юм байна.

Италид хүмүүсийг гэрээсээ гарахгүй байхыг уриалж байгаа тул хот доторх хөл хөдөлгөөн нь бараг бүрэн зогсоод байгаа юм байна. Италид хөл хорионд орсон хотынхон  “Бид Хятадад хөл хорионд орсон хүмүүсийг зурагтаа хараад “Хөөрхий дөө, яаж ингэж өдөржин гэрээс гарахгүй байж болдог юм бол” гэж ярилцдаг байтал одоо өөрсдөө гэрийн хорионд ороод гарч чадахаа больчихлоо” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

Италид яагаад Covid-19  вирус ингэтэл газар авах болсон талаар янз бүрийн таамаг явж байна. Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Итали нь Европ тивдээ хамгийн томд тооцогдох Хятад цагаачидтай улс болж хувираад байсан нь ийнхүү шинэ коронавирус тархах гол нөхцөл болжээ. Итали дах Хятад цагаачид гол төлөв брэнд хувцасны үйлдвэр, оёдлын цех ажиллуулдаг. 2013 онд гэхэд л Хятад цагаачид Италид албан ёсоор 40 мянга орчим том жижиг компани байгуулан бүртгүүлж ажиллуулж байсан бөгөөд дийлэнх нь оёдлын цехүүд байсан аж. Албан ёсны мэдээгээр Италид 300 мянга гаруй цагаачид амьдардаг бол жил болгон 5 сая хятад жуулчид тус улсаар зочилдог юм байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Удаан интернэтээ одоо соль 9 цагийн өмнө
Нийтийн байрууд гэмт хэрэг, зөрчил гарах орчин нөхцөлийг бүрдүүлж байна 10 цагийн өмнө
Гадаа агаар ямар байна вэ? 10 цагийн өмнө
​ 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн татваргүй экспортлох боллоо 10 цагийн өмнө
Барилгад гарсан гал түймрийн тархалтыг зогсоолоо 11 цагийн өмнө
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх хуулийн төслийг өргөн мэдүүллээ 12 цагийн өмнө
Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгтэй боллоо 14 цагийн өмнө
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно 14 цагийн өмнө
Оюутолгойн сонголын өнөөдрийн хуралд С.Баярцогт ирээгүй байна 15 цагийн өмнө
Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт оржээ 15 цагийн өмнө
Тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ 16 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн байна 16 цагийн өмнө
Төрийн далбааг мандуулах ёслолыг амжилттай зохион байгуулсан хүмүүсийг урамшуулав Өчигдөр
Монголбанк: Тэтгэврийн зээлийн үлдэгдэл хугацааг 36 хүртэл сараар нэг удаа сунгав Өчигдөр
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг авлаа Өчигдөр
ГИХГ: Долоон байгууллагын Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болгов Өчигдөр
Х. Ганхуяг: Өвөлжилт хүндэрч эхэлсэн аймгуудад улсын нөөцөөс өвс тэжээл хүргүүлнэ Өчигдөр
Яармаг-Арцат-Өнөр хороолол чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 40 хувьтай байна Өчигдөр
Улаанбаатарт метро төсөл хэрэгжсэнээр нэг чиглэлд цагт 17 мянга гаруй зорчигч тээвэрлэнэ Өчигдөр
Хил зөрчихийг завдсан гадаадын иргэнийг илрүүлжээ Өчигдөр