Ираны ЭМ-ийн орлогч сайд коронавирусийн халдвар авчээ


 

Хятад дах Covid-19-ийн халдварын тоо огцом өсөлтөө зогсоож, тогтворжих тийшээ чиглэсэн бол Өмнөд Солонгос, Италийн хойд нутаг, Иран гэсэн улсуудад эсрэгээрээ халдвар ба халдвараас болж нас барагчдын тоо эрчимтэй нэмэгдэж эхэлжээ.

Тухайлбал, Иран улсад Эрүүл мэндийн орлогч сайд нь хүртэл Covid-19-ийн халдвар авсан байна. Ираны Эрүүл мэндийн орлогч сайд даваа гарагт хэвлэлийн баг хурал хийж, эрх баригчид халдварын талаарх бодит мэдээллийг нуугаагүй гэж хэлж байхдаа хөлсөө арчин, ханиалгаж байгаа нь хүмүүсийн анхаарлыг ихэд татсан. Гэтэл тэрээр өнөөдөр Covid-19-ийн халдвар авсан гэдгээ мэдэгдэн, нийгмээс өөрийгөө тусгаарлан эмчилгээ хийж эхэлсэн тухай видео бичлэгийг тараасан байна. Иранд албан ёсны мэдээгээр халдвар авсан хүний тоо 95, халдвараас болж нас барсан хүн 15 болоод байгаа юм. Америкийн удирдлага заналт дайсан гэж зарласан улсаа ийм үед ч тайван байлгахыг хүссэнгүй Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нь Ираныг шинэ коронавирусийн тахлын талаар үнэн бодит мэдээллийг нууж байж болзошгүй гэж сэтгэл түгшиж буйгаа илэрхийлээд дэлхийн бусад улс орнуудыг энэ өвчнийг талаарх бүх үнэнийг дэлгэхийг уриалаад авсан тухай BBC мэдээлсэн байна.

 Иран дах халдвар авсан хүний тоо Хятадынхтай зүйрлэхээргүй цөөн байгаа ч исламын шашны шиит урсгалыг дагагчдын ариун шүтээн тус улсад байдаг, түүнд мөргөхөөр жил болгон олон зуун мянган хүн ирж очдог тул ДЭМБ ихээхэн сэтгэл зовниж байгаа аж. Тэгээд ч Иран дах Covid-19-ийн голомт болсон хотууд нь Кума, Мешхед гэсэн шиитүүдийн ариун шүтээн болоод байгаа нь ингэж сэтгэл зовних бодит үндэслэл байгааг харуулж байгаа юм. Улмаар Иран орж ариун газар мөргөл хийгээд ирсэн хүмүүс хөрш зэргэлдээ орнуудад халдвар тараасан тохиолдлууд бүртгэгдсээр байна. Тухайлбал, Афганистан, Бахрейн, Ирак, Кувейт, Оман зэрэг улсуудад илэрсэн Covid-19-ийн бүх тохиолдол нь Иран орж, ариун шүтээнд мөргөл үйлдээд ирсэн сүсэгтэн хүмүүс байж.

Ариун шүтээн болон түүнийг түшиглэн байгуулсан шашны сургуулиудыг хаахгүй гэдгээ нутгийн шашны удирдлагууд мэдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл шашин номын ажлыг хэнээр ч заалгахгүй, сүсэгтнүүд өөрсдөө мэдэх хэрэг гэсэн байна. Иймд хөрш зэргэлдээ орнууд нь ариун шүтээнүүдийг түр хугацаагаар хаахыг маш хатуу шаардаж эхлэхээс нааш хаахгүй юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18