Иранд мөргөлчид коронавирус тарааж, залгаа улсууд нь хилээ хааж эхэлжээ


Исламын бүгд найрамдах Иран улс COVID-2019 вирусийн 47 тохиолдол бүртгэгдээд байна. Ингэснээр шинэ коронавирусийн өвчлөлөөр бүс нутагтаа нэгдүгээрт орсон. Үүнээс болоод Ирантай залгаа улсууд хилээ хаах арга хэмжээ авч эхэлжээ. Одоогоор Турк, Пакистан, Афганистан, Армен гэсэн орнууд хилээ хааж байгаагаа мэдэгдсэн байна.

Халдварын тохиолдолд хэдэн арван мянга, хэдэн зуугаар яригдаагүй ч ийм арга хэмжээ авах хангалттай үндэслэл байна гэж үзжээ. Хамгийн сүүлд Бахрейн, Кувейт улсуудад Иранд айлчлаад ирсэн дөрвөн хүнээс COVID-2019-ийн халдвар илэрсэн аж. Энэ хоёр нь Ирантай хуурай замаар хиллэдэггүй тул улс орнууд мөн Иранаас ирсэн, Иранаар дайрсан нисэх онгоцнуудыг хүлээн авахгүй болж байгаагаа мэдэгдсэн байна.

Иранд коронавирусийн улмаас нас барсан хүний тоо 12 болсон. Иран дах коронавирусийн голомтоор Кума хотыг нэрлээд байна. Энэ хотод исламын шашны шиит урсгалыг дагагчдын шүтээн байдаг бөгөөд сүсэгтнүүд энэ хот руу олон  мянгаараа мөргөлд үйлдэхээр очиж байгаа нь халдвар тархах гол шалтгаан болсон гэж үзэж байгаа бололтой юм. Ираны дах COVID-2019-ийн анхны тохиолдлыг хоёр долоо хоногийн өмнө Кума хотод бүртгэгдсэн юм. Хэдийгээр албан ёсоор Иранд 47 тохиолдол гэж байгаа ч тус улсын парламентын нэг гишүүн нь зөвхөн Кумба хотод халдвар авсан 50 гаруй тохиолдол байгаа гэж анхааруулсан байна.

Энэхүү Кума хот руу мөргөл хийгээд ирсэн сүсэгтнүүд Афганистаны Герат мужид коронавирусийн халварыг тээж авчирсан нь батлагдсан байна. Ийм Афганистан тус мужид онц байдал зарлажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18