Өмнөд Солонгост COVID-2019-ийн халдвар авсан хүний тоо 833 хүрэв


Өмнөд Солонгост өнөөдрийн байдлаар COVID-2019-ийн халдвар авсан 70 шинэ тохиолдолд бүртгэгдсэн тухай Өмнөд Солонгосын ЭМЯ-ны дэргэдэх Өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх ба хянах төвөөс (KCDC) мэдээлсэн байна. Ингэснээр Өмнөд Солонгос дах нийт халдвар авсан хүний тоо 833 болжээ.

Энэ хугацаанд COVID-2019-ийн халдварын улмаас 7 хүн нас барж, 22 хүн эдгэрсэн бол 11 мянга 631 хүний шинжилгээний хариу гараагүй байна. Мөн 2 хүн маш хүнд байдалтай, 14 хүн хиймэл амьсгалын аппаратад холбогдсон байгаа аж.

KCDC-ийн мэдээлснээр шинэ тохиолдлын 41 нь Дэгү хотод, 12 нь Көнсан-Пукто мужид, 12 нь Бусанд, бусад нь улс даяар өөр мужуудад бүртгэгджээ.

Дэгү хотод халдвар авсан хүмүүсийн дийлэнх буюу 483 нь ногдож байна. Өмнөд Солонгосын нисэх компаниуд тус хотоос гарах ба орох нислэгүүдийг цуцлаад эхэлжээ.

Түүнчлэн халдвар авсан хүмүүсийн дунд цэргийн албан хаагч 13 байгаа тул БХЯ нь 7мянга 500 цэргийн албан хаагчдыг тусгаарласан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18