БНСУ ирэх 10 хоног вирусын тархалтыг “барих үе” хэмээж байна

Өнөрцэцэг
2020/02/24

 

Өчигдөр буюу 23-ны өдөр БНСУ-ын Засгийн Газар гамшгийн зэрэглэлийн дээд түвшин болох "онц ноцтой" түвшинд зарлаж тус улсын Ерөнхий сайд нь Гамшгийн аюулгүй байдлын төв газрыг ахлахаар болсон юм. Гамшгийн аюулгүй байдлын төв газрын 1-р орлогч буюу Эрүүл мэнд, халамжийн сайд Пак Нын Хү мэдэгдэхдээ "Цаашид нэг долоо хоногоос 10 хоногийн дотор корона19-ийн тархалтыг барьж авах оргил үе нь байх болно" гэж мэдэгдлээ. Халдварт өвчний мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ 7 хоногт корона19-ийн тархалтыг барьж авах "Golden time" буюу хамгийн чухал цаг үе болно гэж үзэж байна. Засгийн газрын хувьд халдварт өвчтөнүүдийг эрт илрүүлэх болон эмчилгээнд хамруулах ажил нь хамгийн чухал ажлын нэг болж байна. Эрүүл мэндийн яамнаас корона19-ийн тархалтыг зогсоохын тулд ард түмний урьдчилан сэргийлэх арга хэмжээ чухлыг онцолсон байна. Хамгийн чухал нь гараа 30 секундээс дээш хугацаанд савандаж угаах, нүүр болон биеийн бусад хэсэгтээ гараар хүрэхгүй байх явдал юм. Гадагшаа гарах тохиолдолд маск заавал зүүх шаардлагатай ба ханиах үедээ амаа заавал ханцуйгаараа таглах хэрэгтэйг сануулж байна. Мөн олон хүн цугларсан газарт очихгүй байх хэрэгтэй.

Эх сурвалж: Ц.Өнөрзаяа Күүкмин Их Сургуулийн багш


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18