Хуурай ваннд 5 хоног хэвтэх ажилд сайн дурынхныг бүртгэж байна


Европын сансрын агентлаг ажлын тав хоногийн туршид ваннд хэвтэх цалинтай түр ажилд сайн дурынхныг бүртгэж байгаа юм байна. Тус агентлаг нь жингүйдэл хүний биед хэрхэн нөлөөлдгийг судлах хүрээнд ийм өвөрмөц туршилт хийж байгаа аж. 2020 оны сүүлээр Францын Тулуз дах Сансрын анагаах ухааны хүрээлэнд (MEDES) явагдах туршилтад оролцох хүн хуурайгаар шумбасан байдалтай 5 хонох ёстой. Ванн дотор ус нэвтрүүлдэггүй даавуугаар ороолгож хэвтэх болохоор хуурай гэж байгаа юм байна. Ингэж хуурай шумбах үед хүний бие Олон улсын сансрын станц дээр жингүйдэлт байгаа сансрын нисгэгчдийнхтэй адил байдалд ордог аж.

Туршилтад оролцохоор шалгарсан сайн дурынханд тодорхой хэмжээний мөнгө төлөх аж. Бүртгүүлэхийг хүссэн хүмүүс http://www.medes.fr/fr/clinique-spatiale/devenir-volontaire.html гэсэн энэ хаягаар ороод мэдээллээ үлдээх боломжтой. Гэхдээ хоолоо зөөлгөж идээд зүгээр хэвтээд байхгүй цусны шинжилгээ, булчингийн эдийн дээж байнга авч биеийн байдлыг нь шалгах аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18