Өмнөд Солонгосын кинонд “Оскар” өгсөнд Трамп дургүйцэв


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2020 оны “Оскар”-ын шилдэг киногоор шалгаранд дургүйцлээ илэрхийлжээ. Тэрээр дэмжигчдийнхээ өмнө үг хэлэхдээ “Өмнөд Солонгосын кино ялагч болж. Юу гээч чөтгөр вэ?” гэж уулга алдсан тухай “Fox News”  мэдээлжээ. Түүний бодлоор АНУ ба Өмнөд Солонгосын хооронд худалдаатай холбоотой шийдэгдээгүй асуудал олон байгаа одоогийнх шиг үед “Шимэгчид” кинонд “Оскар” өгөх ёсгүй байсан аж. Тэрээр “Салхинд одогсод”, “Сансет цэцэгт гудамж”  зэрэг хуучны Америк кинонуудыг эргэн сэргээх хэрэгтэй, тийм кино л жинхэнэ ялагч болж, шагнал авах ёстой гэсэн байна.

Трампын энэ мэдэгдлийг шинжээчид удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбон тайлбарлажээ. Америкт энэ жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн тодруулах ажил ид явж буй. Иймд нэр дэвшигч болохоор горилж буй хүмүүс АНУ-д хэн нь илүү хайртай вэ? гэсэн зарлаагүй уралдаанд ялагч болохоор ана мана үзэлцэж байгаа юм. Америкт бусдаас илүү хайртай гэдгээ, Америкийн болгоныг илүү үнэлдэг, дээдэлдэг гэж харагдаж чадсан нь намаасаа нэр дэвшигч болох төдийгүй дэлхийн №1 гүрний удирдагчаар сонгогдох болохоор аргагүй биз.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18