Утасны аппликейшн ашиглаад хорт хавдраа эрт илрүүлжээ


Австралийн оршин суугч ухаалаг утасны аппликейшн ашиглаад арьсны хорт хавдраа эрт илрүүлж амжилттай хагалгаа хийлгэсэн талаар “Daily Mail” мэдээлжээ.

Питер Уилсон гэдэг 68 настай хуйхны халзарсан хэсгийн арьс нь олон жилийн турш хуурайшиж, улаавтар өнгөтэй толботой болсныг тоолгүй явж иржээ. Гэтэл 2019 оноос толбонууд томорч, үрэвсэж эхэлсэнд фото зургаар арьсны хорт хавдар үүсэх эрсдэлийг ялгаж таньдаг аппликейшн утсандаа суулган шалгаж үзэхээр шийдсэн байна. Ингээд толбонуудынхаа зургийг автал аппликейшн нь нэн даруй арьсны эмчид үзүүлэх шаардлагатай гэж зөвлөсөн байна. Зөвлөсний дагуу арьсны эмчид үзүүлэн эдийн дээж авч шинжлэхэд эхний шатандаа яваа хавтгай эсийн хорт хавдар гэсэн онош тавьжээ. Улмаар хагалгаа хийлгэж хорт хавдар туссан хуйхыг нь авч, гуянаас нь авсан арьсаар нөхсөн нь амжилттай болжээ. Уилсон энэ талаар ярихдаа толгой, хөлийнхөө боолтыг байнга солих хэцүү байсан гэсэн байна. Гэхдээ хорт хавдрыг бусад эд, эрхтэн рүү үсэрхийлэхээс өмнө амжиж илрүүлэхэд тус болсон аппликейшнд их баярлаж байгаа гэжээ.

Уилсоны арьсны хорт хавдар нарны хэт ягаан туяаны үйлчлэлээр үүссэн аж. Иймд одоо тэр гудамжинд гарахдаа ямагт малгай өмсдөг болсон бөгөөд бусад хүмүүсийг нарны хэт ягаан туяанаас хамгаалах замаар арьсны хорт хавдраас сэргийлж байхыг уриалжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18