Украйнчууд Уханиас авчирсан нутаг нэгтнүүдээ чулуу шидэлж, дугуй шатааж угтжээ


Хятадад Covid-19 вирус тархсаны дараа улс болгон л Ухань хот, Хубэй мужид байгаа иргэдээ эсэн мэнд дээр нь татаж авах гэж яарсан. Элэг нэгтэн хүмүүс нь харьд өвдөж зовох вий гэж санаа зовж татаж авсан гэж болно. Татаж авсан хүмүүсийг нутагтаа ирмэгц нь дүрэм журмын дагуу тусгаарлаж, шинжилгээ үзлэг хийж анхаарал халамж их тавьсан. Гэтэл ганц л улсад байдал эрс өөр байв. Тэр нь Украйн.

Украйн улс Ухань хотоос 45 нутаг нэгтнээ онгоцоор тээж авчирсан юм. Авчраад Новые Санжары нэртэй тосгон дах амралтын газар түр тусгаарлахаар болсон юм. Гэтэл тосгоны иргэд үүнийг эрс эсэргүүцэн амралтын газар руу оруулахгүй, өвдсөн байвал халдвар тараана гээд өөр газар очиж тусгаарла, бид нар авчраагүй, авчирсан хүмүүс нь гэртээ байлга гэх мэт шаардлага тавьжээ.

Украйны гэсэн юм болгоныг дэмжинэ, тэтгэнэ гэсэн шинэ Украйны уриа нэлээд ялгавартай болж таарлаа. Уханиас ирсэн хүмүүсийг автобусаар нөгөө амралтын газар авчиртал тосгоны мянга гаруй оршин машинаараа зам хааж, хөөрхий “ухань” украйнчуудыг суулгасан автобус руу чулуу нүүлгэж угтлаа. Эрх баригчид иргэдийн энэ авирт ихэд цочирдсон ч урьдчилан хуягт тээвэрлэгч бүхий үндэсний гвардийн ихээхэн хүчийг хуримтлуулсан байсан тулдаа автобусан дах хүмүүсийг эсэн  мэнд амралтын газар оруулж дөнгөжээ. Үүний тулд цагдаагийнхан хуягтаараа машинуудыг замаасаа түрж холдуулж, цагдаа нар руу дайрсан этгээдийг машины дугуйг хага буудаж, бусдад нь бороохой шийдэм болох хэрэг гарсан байна.

Харанхуй бүдүүлэг Оросоос нэг мөр холдож, эргэлт буцалтгүй Европжин баруунжсан, нэр төрийн хувьсгал гэж жинхэнэ хүнлэг энэрэнгүй, ардчилсан улс болсон гэж өөрийгөө тунхагласан Украйны иргэд ийм авир гаргаж байгаад бүгд гайхширсан нь мэдээж. Мэргэжилтнүүд үүнийг хэт үндсэрхэг үзэл газар авсантай холбон тайлбарлаж байна. Бүр тодруулбал төрийн эргэлтийн дараагаар хэт үндсэрхэг, улайрсан хэт үндсэрхэг үзэлтнүүд засгийн эрхэнд гарсан. Тэд украйн хүчирхэг, тэнгэр заяатай, ямагт агуу хүчирхэг байсаар ирсэн, украйнчууд Хар тэнгисийг ухаж бүтээсэн, Библь судар дээр гардаг Адам ба Ева хоёр нь украйн үндэстэн байсан, Христ ба Гаутама хоёр украйнчууд байсан, дэлхийн хоёрдугаар дайнд Украйн ялалт байгуулсан гэх мэт үзлийг хүүхдийн цэцэрлэгээс эхлээд ЕБС, их дээд сургуулиуд, бүх ТВ, сурах бичиг гээд байж болох бүх л сувгийг ашиглан тараасан. Гэтэл юм болгон хоёр талтай. Ингэж агуу ихийн донд автахын нөгөө талд нь сул дорой өвдөж, зовсон хүн украйн хүн байх эрхгүй, тэдний устгаж нийгмээ цэвэрлэх хэрэгтэй, үндэсний цусаа хамгаалах ёстой гэх мэт уриа явах болсон. Энэ улайрсан хэт үндсэрхэг үзлийн гайгаар Уханьд байгаад ирсэн хүмүүс бол өвдсөн байж болзошгүй сул дорой хүмүүс тул, тэднийг Украйнд авчирч нутгийг цэвэр цустай хүмүүсийг эрсдэлд оруулж болохгүй гэж үзсэний илрэл гэж мэргэжилтнүүд үзжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18