Бээжин Америкийн сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг цуцлав


Хятадын Засгийн газар Америкийн “Wall Street Journal” сэтгүүлийн Бээжин дэх гурван сурвалжлагчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь хүчингүй болгосон тухайгаа мэдэгдлээ. Тус сэтгүүлийн Бээжин дэх сэтгүүлчид шинэ коронавирусийн тархалтыг зогсоох талаар Хятадын эрх баригчдын явуулж байгаа арга хэмжээг үгүйсгэсэн агуулга бүхий “Азийн жинхэнэ өвчтөн бол Хятад” гэсэн гарчиг бүхий нийтлэл хэвлүүлсэн тул ийм шийдвэр гаргасан гэдгийг БНХАУ-ын ГХЯ-ын албан ёсны төлөөлөгч Гэн Шуан мэдэгджээ.

Хоёрдугаар сарын 3-нд гарсан тус нийтлэлд Хятадын эрх баригчдыг коронавирусийн тархалтын талаарх бодит үнэнийг нууж байгаа гэж мэдэгдээд, цаашид яаралтай арга хэмжээ аваагүй тохиолдолд Хятадын эдийн засаг сүйрч магадгүй гэсэн таамаг дэвшүүлсэн байжээ.

Үүнийг Хятадын эрх баригчид эрс эсэргүүцсэн бөгөөд гарчиг нь бүхэл бүтэн улсыг үндэс угсаагаар ялгаварлан гадуурхсан агуулгатай гэж буруушаасан. Улмаар нийтлэлийг бичсэн сэтгүүлчдийг шийтгэж, алдаагаа хүлээн зөвшөөрч уучлал гуйхыг удаа дараалан шаардсан юм байна. Гэвч сэтгүүлийн удирдлага бодит арга хэмжээ аваагүй тул хариу болгож ийнхүү сэтгүүлчдийг нь Бээжинд мэргэжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахыг нь хориглох шийдвэр гаргасан аж.

Үүнээс гадна АНУ-ын Засгийн газар нь Хятадын хамгийн том төрийн мэдлийн мэдээллийг хэрэгслүүдийг Америкийн нутаг дээр үйл ажиллагаа явуулахад хатуу шаардлага тавьж байхаар болсонд эсэргүүцэл илэрхийлээд, удахгүй хариу арга авна гэжээ.

Ингэснээр хоёр их гүрний хооронд түр намжаад байсан худалдааны дайныг залгуулан мэдээллийн, сонин хэвлэлийн дайн эхэлж байгаа бололтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18