Америкийн нутагт ажилладаг Хятадын хэвлэлүүдийг “чангална”


АНУ-ын эрх баригчид нутаг дээр нь үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын төрийн мэдлийн таван мэдээллийн хэрэгсэлд өмнөхөөсөө илүү хатуу шаардлага тавьж эхлэх тухай “Reuters” агентлаг мэдээлсэн байна.

Америкийн Төрийн департамент дах тус агентлагийн эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Хятадын “Синьхуа”, “CGTN” суваг, Хятадын олон улсын радио, “Жунго жибао” сонин, “Жэнминь жибао” сониныг АНУ-д тараах ажил эрхэлдэг “Hai Tian Development USA” компани гэсэн мэдээллийн хэрэгслүүдийн эсрэг шинэ хатуу дүрмийг мөрдөж эхлэх юм аж.

Шинэ дүрэм ёсоор Хятадын мэдээллийн хэрэгслүүд нь Америкийн нутаг дээрх гадаадын элчин сайдын яамдтай адил дүрмээр ажилладаг болно. Тэд АНУ нутаг дээрх ажилтнуулынхаа жагсаалтын гаргаж өгнө, ажилтнуудынхаа халаа сэлгээний талаар Төрийн департаментад мэдээлж байна, мөн Америкийн нутаг дээр эзэмшдэг ба түрээсэлдэг өмчийн талаар мэдээлж бүртгүүлж байх ёстой болно. Эдгээр шаардлагыг биелүүлэхгүй бол Америкийн нутаг дээр үйл ажиллагаа явуулахыг нь зогсооно, албадан гаргана.

Хятад нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээ маш хатуу хянах замаар Коммунист намын суртал ухуулгын дуулгавартай хэрэгсэл болгож байгаа тул ийм арга хэмжээ авсан гэж мэдэгдэж байна.

Ингэснээр Оросын төрийн мэдлийн хэвлэлийн хэрэгслүүдийн эсрэг 2014 оноос хойш авч байгаа элдэв хязгаарлалттай яг адил хориг, хязгаарыг Хятадын мэдээллийн хэрэгслүүдийн эсрэг авч байгааг шинжээчид онцолж. Харин хэвлэлээр дамжуулан үзэл суртал мэдээллийн талбар дээрх хориг цээр, элдэв хяналт нь хүйтэн дайны салшгүй хэсэг байдаг. Иймд АНУ нь Хятадтай худалдааны хэлэлцээ байгуулсан ч хүйтэн дайныг албан ёсоор зарлаж байгаа хэрэг гэж үзэж болохоор байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18