Казахстан “Сибирийн хүч-2” дамжуулах хоолойг Монголооор биш өөрийн нутгаар дайруулах ашигтай санал тавина


Казахстан улс Оросын шатдаг хийг БНХАУ-д хүргэх “Сибирийн хүч-2” дамжуулах хоолойг өөрийн нутгаар дамжуулах сонирхолтой байгаа тул илүү ашигтай санал тавьж ОХУ-тай хэлэлцээ хийж байгаа тухай тус улсын Эрчим хүчний сайд Нурлан Ногаев хоёрдугаар сарын 18-нд сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ.

Тэрээр өмнө нь ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новактай уулзах үеэр анх энэ саналыг тавьсан байна. Харин энэ удаад ярихдаа Казахстаны нутгаар дайруулан тавих хоолойн дэлгэрэнгүй төлөвлөгөөг хараахан гаргаагүй байгаа, зөвхөн тийм боломжийн талаар яригдаж байгаа гэдгийг онцолжээ.

Хэрэв энэхүү хий дамжуулах хоолойг Казахстаны нутгаар дайруулбал Хятадын “Өрнөд-Дорнод” гэсэн хий дамжуулах системд очиж холбогдох боломжтой юм байна. Харин Казахстаны хувьд энэхүү нүсэр төслийг өөрийн нутгаа дамжуулах болгосноор Зүүн Казахстан ба Павлодар гэсэн хязгаарын иргэдээ шатдаг хийгээр хангах бодолтой байгаа аж.

Казахстаны тавьсан саналыг Оросын эрчим хүчний сайд анхааралдаа авсан бөгөөд энэ талаарх хэлэлцээг үргэлжлүүлэн хийхээр болсон байна.

Шатдаг хий нийлүүлэгч ОХУ ба хүлээн авагч БНХАУ хоёр нь үүнээс өмнө нь “Сибирийн хүч-2” хоолойг Монгол  улсын нутгаар дамжуулан тавихтай холбоотой судалгааг хийж байгаа юм. ОХУ-ын талын мэдэгдсэнээр дамжуулах хоолойг Монголын нутгаар дайруулах саналыг Хятадын тал гаргасан аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18