Эрчимтэй хайлж байгаа мөсөн голынхоо усыг савлаж зарна


Гринланд арлын Засгийн газар нь сүүлийн жилүүдэд эрчимтэй хайлах болсон мөсөн голын усыг савлаж эрхийг арилжааны компаниудад зарна гэсэн байна. Тус улсын Эрчим хүчний сайд Йесс Сване энэ тухайгаа “Der Tagesspiegel” сэтгүүлд ярьжээ. Одоогоор Гринландын мөсөн голын усыг экспортлох 9 төслийг бэлэн болгоод байгаа аж. Дэлхийн цаг агаарын өөрчлөлтийг дагаад ган гачиг, үер гэх мэт байгалийн онц аюултай үзэгдлийн тоо, давтамж, хамрах хүрээ нэмэгдэхийн дагаад дэлхий даяар ундны ус улам хомсдох болно гэдгийг Йесс Сване онцолсон байна. Ийм нөхцөлд Гринландын мөсөн голын цэвэр ус дэлхий даяар борлогдох боломжтой болно гэж тооцсон аж. Мөн эрчимтэй хайлж байгаа мөсөн голын усыг савлан экспортолж зарахгүй бол оргүй хоосон руу урсаж алга болно гэжээ.

Гринланд арлын 84 хувь нь мөсөөр хучигдсан байдаг. Энэ бол Их Британийн газар нутгаас долоо дахин их нутаг зарим газраа олон км-ийн зузаантай мөсөн хучлагаар бүрхэгдсэн байдаг гэсэн үг. Гринландын бүх мөс хайлбал дэлхийн далайн түвшин 7 метрээр нэмэгдэнэ гэсэн судалгаа ч бий. Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарлын улмаас энэхүү мөсөн хучлага эрчимтэй хайлж, зарим газар мөсөн хучлагын дор том гол мөрөн үүсээд байгааг эрдэмтэд тогтоосон байна. 2003 оноос хойш Гринландын мөсөн бүрхүүлээс хайлсан 3,5 их наяд тонн цэвэр ус далайд урсан оржээ.

Харьцуулахад голын газарзүйч Ж.Цэрэн­содном Монгол Алтайн нуруунд нийт 702 км.кв талбай бүхий  240-н мөсөн гол байгааг тооцож гаргасан байдаг аж. 2016 онд судалгаа хийхэд мөсөн голын талбай 45 хувиар буурсан болохыг тогтоосон байдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18