Хятадад Covid-19-ийн сэжигтэй этгээд халдвар тараасан нь тогтоогдвол цаазаар авна


Коронавирусийн тархалтын онцгой байдалтай холбоотойгоор зарим гэмт хэрэгт цаазаар авах ял ногдуулж болохыг анхааруулсан мэдээг Бээжин хотын дунд шатны хоёрдугаар шүүхээс тараажээ. Өвчний тархалт энэ сарын сүүлээр оргил үедээ хүрэх тооцоо байгаа тул эрх баригчид арга хэмжээгээ улам чангалж эхэлсний шинж тэмдэг гэж шинжээчид дүгнэсэн байна.

Тухайлбал, коронавирусийн халдвар авсан нь нотлогдсон хэдий ч эмчилгээ хийлгэх ба тусгаарлахаас татгалзсан, хөл хорионы дэглэмийг дураар зөрчсөн хүмүүст цаазаар авах ял онооно гэдгийг анхааруулсан. Түүнчлэн халдвар авсан байж магадгүй сэжигтэй гэж бүртгэгдсэн хэдий  тусгаарлагдах ба эмчилгээ хийлгэхээс татгалзан олон нийтийн газраар ба нийтийн тээврээ явж өвчин тараасан нь тогтоогдвол цаазаар авна гэдгийг онцгой сануулжээ.

Түүнчлэн тахлын үеэр эмнэлгийн ажилтнууд руу ноцтой үр дагавар бүхий гэмтлийг санаатай учруулсан эсвэл эмнэлгийн ажилтнуудын хамгаалалтын хувцсыг санаатай гэмтээж эсхүл эмнэлгийн ажилтан руу нулимаж коронавирус халдаавал цаазаар авна гэдгийг сануулсан байна. Эмнэлгийн ажилтнууд руу дайрч давшлах, хэл амаар доромжлох тохиолдол цөөнгүй гарч учраас энэ төрлийн хэргийг урьдчилан онцгой анхааруулсан бололтой.

Мөн халдварын үеэр ашиг хонжоо хайсан албан тушаалтнуудад зориулж, коронавирустэй тэмцэхэд зориулсан хөрөнгө, мөнгийг буруугаар ашигласан, шамшигдуулсан тохиолдолд цаазаар авна гэдгийг анхааруулжээ.

Эцэст нь тахлын үеэр эм, эмийн бэлдмэл үйлдвэрлэдэг ба худалдаалдаг компаниуд хуурамч эсвэл чанаргүй бүтээгдэхүүн нийлүүлж, зарж борлуулсан нь тогтоогдвол цаазаар авна гэдгийг урьдчилан сануулжээ.

БНХАУ-ын эрх баригчид хуулийг ягштал хатуу чанд дагаж мөрддөг гэдгээрээ алдартай тул анхааруулга хоосон үг төдий биш гэдэгт хэн ч эргэлзэхгүй байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18