Сэтгүүлч гишүүдээ Хэвлэлийн эрх чөлөө хаана явна вэ?

Өнөрцэцэг
2020/02/15

Хил Хязгааргүй Сурвалжлагчид (RSF) байгууллагын бэлтгэсэн 2019 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг өнөөдөр буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 18-нд танилцууллаа.

Уг индексээр сэтгүүлчдийг үзэн ядах байдал хүчирхийллийн хэлбэрт шилжиж, энэ нь тэднийг улам айдаст автуулж байна гэж үзжээ. Сэтгүүлчдийн хувьд бүрэн хамгаалагдсан, аюулгүйд тооцогддог орнуудын тоо үргэлжлэн цөөрсөөр байгаатай зэрэгцэн авторитари дэглэмүүд хэвлэл мэдээллээс улам чанга зуурч байна. Жил бүр дэлхийн 180 орны сэтгүүл зүйн нөхцөл байдлыг үнэлдэг RSF-ийн индексээс харвал сэтгүүлчдийн аюулгүй ажиллах орчинд хөнөөл авчрахуйц айдаст автуулах хүчтэй уур амьсгал үүсээд байна.

Олон орны улс төрийн удирдагч сэтгүүлчдэд дайсагнасан байдлаа илэрхийлж байгаа нь хүчирхийллийн шинж бүхий аюултай үйлдлүүдийг дэвэргэж буй. Энэ нь сэтгүүлчдийн хувьд урьд хожид байгаагүй айдас, аюулыг авчирч эхэллээ. RSF-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Кристоф Делуар “Хэрэв улс төрийн хэлэлцүүлэг нь далд эсвэл иргэний дайны-хэв маяг бүхий орчин руу нээлттэйгээр чиглэж, ингэхдээ сэтгүүлчдийг бүх зүйлийн буруутнаар цоллож буй тохиолдолд тэр ардчилал маш том аюулд оржээ гэсэн үг. Энэхүү айдас, сүрдүүлгийн тойргийг зогсоох нь түүхийн он цагийн хугацаанд олж авсан эрх чөлөөг үнэлдэг сайн санаат хүмүүсийн хувьд нэн тэргүүний асуудал билээ” хэмээсэн юм.

2019 оны Индексийг Норвеги улс гурав дахь жилдээ тэргүүлсэн бол Нидерландын (нэг байр ухарч 4-рт) байр суурийг Финланд (4 байх ахисан) эзэлснээр дэд байрт бичигдэж байна. Нидерландын хувьд зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн талаар сурвалжилсан хоёр сэтгүүлч цагдаагийн байнгын хамгаалалтад амьдрахад хүрээд байгаа юм. Кибер-дарамт нэмэгдэж буйн улмаас Швед (3-рт) ч нэг байр ухарлаа. Африк төвийн тухайд, өнгөрсөн жилээс мэдэгдэхүйц ахиц гаргаснаар Этиоп (40 байр ахиж 110-рт), Гамби (30 байр ахиж 92-рт) тус тус эрэмбээ дээшлүүллээ. 2019 оны дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс нэг байр урагшилаж, 70 дугаарт бичигдэв. Гэвч манай улсын хэвлэл мэдээллийн эрх чөлөө "Мэдэгдэхүйц асуудалтай" байна. Гэвч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эзэмшил төвлөрч, улс төрийн оролцоо нэмэгдэж байгаа нь хараат бус хэвлэл мэдээлэл шинээр үүсэн бий болох нөхцөлийг хязгаарлаж байна. Олон нийтийн эсвэл хувийн эзэмшлийн аль аль нь улстөрчдийн дарамтад орж буйн зэрэгцээ Засгийн газрын ил тод бус байдал болон хэвлэл мэдээллийн дулимаг эрх зүйн орчин нь Засгийн газрыг шүүмжлэлд мэдрэг байлгахад өөгшүүлж, сэтгүүлчдийн хоточ нохойн үүргийг хязгаарласаар байна.

Ялангуяа МАН-ын Засгийн газар сэтгүүлчдийн эрхэнд ноцтой халдаж, шүүмжлэл сонсох чадваргүй бөгөөд хоёр өгүүлбэр фэйсбүүкийн сэтгэгдлийг хүртэл цагдаад өгч эрх мэдэл,  албан тушаалаараа сэтгүүлчийг сүрдүүлж байна. Сэтгүүлчийн мэргэжлийн үнэ цэнэ, зовлон жаргалыг мэддэг сэтгүүлч гишүүд УИХ-д цөөнгүй байгаа мөртлөө Монголын хэвлэлийн эрх чөлөөний асуудлыг тоохгүй ар шилээ харуулж байгаа нь анхаарал татаж байгаа юм. Сэтгүүлчид мэдээллийн эх сурвалжаа нууцлах, хамгаалах хуульгүй мөртлөө Эрүүгийн хуулиар шиийтгүүлэх болсон нь эмгэнэл.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 6 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 6 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 6 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 21 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 23 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23