Метронд коронавирусээр өвдсөн хүн болж олныг айлгасан хүмүүст 7 жилийн ял ногдуулж магадгүй


Москвагийн метронд коронавирусээр өвдсөн хүн болж жүжиглэн, эмх замбараагүй байдал үүсгэсэн гурван хүнийг Оросын цагдаа нар баривчилсан байна. Тэдний нэг нь метроны вагон дотор худал ухаан алдан татаж жүжиглэхэд, бусад нь коронавирустэй хүн байна гэж олныг айлгаж сүрдүүлсэн бөгөөд үүнээс болж олон хүн үймэлдэн сандарсан хэрэг гарсан. Энэ бүхнийг хамсаатнууд нь видео бичлэг болгон интернэтээр цацаж, олон мянган лайк даруулсан. Иймэрхүү байдлаар хүмүүсийг өдөөн хатгаж, тоглом тохуу хийдэг хүмүүс өөрсдийгөө пранкерууд гэдэг. Тэд “Youtube” гэх мэт видео хостинг дээр сувагтай, түүндээ метронд хийсэнтэй адил жүжиглэлтийн бичлэгээ байршуулан олон зуун мянга, заримдаа олон сая дагагчтай болсон байдаг. Хэдий олон дагагчтай байна тэр хэмжээгээр нь их реклам сурталчилгаа авч, элбэг тансаг амьдарцгаадаг.

Тэдний энэ мэт үйлдэл гол төлөв ямар ч шийтгэл, зэмлэлгүй өнгөрдөг ч Москвагийн метронд хийсэн янз үзэлтийн бичлэгийг нь цагдаа нар сонирхож, гурван зохион байгуулагчийг нь баривчилсан байна. Учир нь, метро бол эмх замбараагүй байдал үүсвэл олон хүн дарагдаж, шахагдан амиа алдах өндөр эрсдэлтэй газар. Үүнийг мэдсээр байж хүмүүсийг зориуд айлгаж, сандаргасныг эрүүгийн хэрэг үүсгэх шалтгаан гэж тооцсон байна.  Тэдэнд “нийтийн тээврийн хэрэгсэл дотор танхайрсан” гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээд байгаа бол залгуулаад “бүлэг этгээд урьдчилан үгсэн тохиролцсон дагуу” гэсэн зүйл анги нэмэхээр болсон байна. Энэ хоёр зүйлээр буруутай гэж үзвэл 7 жил хүртэл хорих ялаар шийтгэх аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18