ЕТГ-ын дарга З.Энхболд мэдээлэл хийж байна


Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд дараах мэдэгдлүүдийг хийлээ. 

-Өргөдлөө өгөөд ажлаа өгөх гэж байна. Сонгуулийн кампанит ажилд төвлөрөх шаардлагатай учраас ийм шийдвэр гаргаж байна. Ерөнхийлөгч хүлээж авна гэж амласан учраас ажлаа хүлээлгэж өгөх гэж байна.

"Би хаанаас ч нэр дэвшиж магадгүй, судалгаа хийнэ".

"Би АН дээр ямар нэг албан тушаалд очихгүй. Энэ оноос АН-ын С.Эрдэнэ даргын ахлах зөвлөх болсон, орон тооны бус".

"Ерөнхийлөгчтэй эв түнжин сайн байгаа. Ерөнхийлөгч “Сонгууль дөхөж байна, ажлаа хий дээ” гэсэн.

"Миний оронд Шижир ирнэ. Хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга"

"Найман жил Өвөрхангайг төлөөлж УИХ-д суусан. Миний үеийн гишүүд Өвөрхангайд очоод тендер авсан юм байхгүй байх. Миний үед аль ч намын хүмүүс тийм юманд оролцдоггүй байсан. Гэтэл Өвөрхангай аймгийн ИТХ-ын гишүүн болохгүй бол тендерт ялж чаддаггүй байдал үүссэн байна. Өвөрхангайд сөрөг хүчин байхгүй болсон".

"2012 оны дулааны станцын төслийг хийлгээд ахиж нэр дэвшээгүй. Алтангэрэлийн үзүүлээд байгаа юм чинь бид нарын гишүүн байхад хийгдсэн зүйл л дээ. Түүнээс хойш дулааны станц баригддаггүй".

"С.Чинзориг сайдын үед банкны байдал муудлаа гэж дохио өгсөөр байтал энэ мөнгөө аваагүй учраас алга болсон. НД-ын сангийн чөлөөт үлдэгдлийг банканд байршуулах гэрээ гэж байгаа. Татаж авах боломж байсан. 2019 он эхлээд Капитал банк муудах дохиог Төв банкнаас өгсөөр байтал С.Чинзоригийн буруу. Огт хамаагүй хүмүүсийг хорьж шалгаад байгаа нь буруу. Хуулийн байгууллагынхан зохих ёсоор хийхгүй байгааг би ажлыг хийж байхдаа шүүмжилж байсан".

.Муудсан үед нь татаж авах ёстой. Энэ мөнгөөр хүү авч НД-ын санг арвижуулж байсан хүмүүсийг буруутгаж болохгүй гэсэн үг".

"Эрсдэлтэй банк нь чинь 2019 оноос эхэлсэн байна гэж Төв банкнаас гаргасан байна. Тэрнээс өмнө бүх банк эрсдэлгүй байсан.

"Би хэнтэй ч санал зөрөөгүй, би амиа бодмоор байна. Сонгууль болох гээд гуравхан сар үлдсэн байна. Түрүү сонгуулиар онгоцоор ниссээр байгаад ялагдсан. Одоо алдаагаа давтахгүй".

"Улс төрийн албан тушаал гээд ажлаасаа гарахгүйгээр хийж болох байсан ч надад хамаагүй зүйлийг надад наагаад байсан болохоор ийм шийдвэр гаргасан".

"Буяндорж өөрийг нь хэлмэгдүүлсэн хүмүүст хариуцлага тооцооч ээ гэж томилдог хүнд нь хандсан. Ерөнхийлөгч өргөдөл хүлээж авдаггүй учраас би хүлээж авсан".

"Ардчилсан намыг харин ч сайшаах ёстой. Хэнээс хэдэн төгрөг авч байгаагаа ил тод харуулж байгаа анхны нам. Дэлхий даяар улс төрийн намууд мөнгөө ингэж цуглуулдаг. Улс төрийн намын тухай хуулиар аль ч үед хандив цуглуулах эрхтэй. Ардчилсан нам жилдээ нэг удаа хувь хүнээс 1 сая, аж ахуйн нэгжээс 10 сая төгрөг хандив хэлбэрээр авч болно. Хувь хүнд мөнгө хандивлаач гэж болохгүй учраас Ардчилсан намд хандивлаач ээ гэж байгаа юм. Намд хандив өгсөн хүмүүс ямар ч албан тушаалд очихгүй. Монголын эдийн засаг сайжрахаар аяндаа өгөөжийг нь хүртэнэ. Ингэхгүй бол хандив цуглуулахдаа Шинэ нам шиг юм болно. Яаж цуглуулж байгааг нь харсан уу?"

"Ардчилсан намаас нэр дэвших гэж байгаа 76 хүний ¾ нь өмнө нь гишүүн байгаагүй шинэ хүмүүс. Мөнгөний шалгуур бол Ардчилсан намд мөнгө цуглуулах шаардлага болохоос үндсэн шалгуур биш. Тэр мөнгөөр нийт фон сурталчилгаа хийнэ. Нэр дэвшигч мөнгө өгөхгүй. Миний өмнөөс З.Энхболд гэж бичээд хандив өгнө л гэсэн үг."

"Үндсэн хуулийн шинэ өөрчлөлтөөр нэг удаа 6 жилээр сонгогдоно. Өмнө нь Ерөнхийлөгч байсан хүмүүс ахин сонгогдох боломжтой."

АН-ын сонгуулийг удирдаж байгаа Баттулга бол залуу хүн, Л.Болдын туслах байсан юм байлгүй дээ. Ардчилсан намаас салж явсан хүмүүс буцаж ирээд нэг болох нь зүйтэй. Гэхдээ Батзандан шиг намынхаа хандивыг цуглуулахдаа хууль зөрчиж болохгүй".

"2016 оны сонгуулиар ялагдал хүлээсний бурууг би хүлээгээд ажлаа өгсөн. Сонгуулийн эцсийн өдөр Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж хоёр Эрдэнэтийн 49 хувийн үйл явдлын улмаас Ардчилсан нам ялагдсан. Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж хоёр санаатайгаар Ардчилсан намыг ялагдуулсан. “Эрдэнэс -Таван толгой”-г Ц.Элбэгдоржийн найз Ж.Оджаргалд өгөөгүйн төлөө хариу авсан. Ч.Сайханбилэг иргэншил хүсээд энд байгаа Элчин сайдын яаманд мэдэгдсэн байна лээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ямар ч намын бодлогогүйгээр хувиараа ажилласан. Сайхан билэг хувь хүнийхээ хувьд хийсэн зүйл, Ардчилсан нам ямар ч хамаагүй".

"Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллахдаа хуулийн байгууллагуудыг хуулиа мөрдөж ажилладаг болгосон".

"2016 оны том алдаа бол манай намаас сонгогдсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, манай намаас сонгогдсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр сонгуулийн сүүлийн өдөр Эрдэнэтийн 49 хувийг аваагүй бол ялагдахгүй байсан. “Эрдэнэс-Таван толгойг” авах гэхэд нь би болиулж чадсан. Харин Эрдэнэтийг нууцаар авсан болохоор би мэдэж чадаагүй".


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 6 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 6 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 6 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 21 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 23 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23