“Boeing” компанийн өр 32-34 тэрбум долларт хүрнэ


“Boeing 737 MAX” онгоцыг тойрсон асуудлаас болоод “Boeing” компани 2020 он гарснаас хойш нэг ч онгоцны захиалга хүлээж аваагүй тухай “Reuters” агентлаг мэдээлж байна. Энэ бол 1962 оноос хойш анх удаагаа “Boeing” компанийн онгоцыг хэн ч худалдан авахыг хүсэхгүй байгаа анхны тохиолдол гэжээ.

Энэ зуур “Boeing”-ийн гол өрсөлдөгч Европын “Airbus” компани арилжааны зориулалтаар нисэх зорчигч тээврийн 274 онгоцны захиалга авсан байна. Энэ бол “Airbus” компанийн хувьд сүүлийн 15 жилийн хамгийн дээд үзүүлэлт болсон.

Өнгөрсөн оны байдлаар “Airbus” компани нь иргэний онгоцны нийлүүлэлтээрээ “Boeing”-оос хоёр дахин илүү гарсан. Ингэснээр иргэний нисэх онгоцны үйлдвэрлэлийн салбарын манлайлагч компани 2012 оноос хойш ахин өөрчлөгдлөө.

“Boeing”-ийн бүх асуудал нь “Boeing 737 MAX” онгоцны асуудлаас үүдэлтэй. Өнгөрсөн гуравдугаар сард гарсан хоёр сүйрлийн дараагаар энэ загварыг онгоцыг нислэгт ашиглахыг түр хориглосон. Хоригийг хэзээ тавигдахыг компанийн удирдлагууд мэдэхгүй байна. Сүүлд ирж байгаа мэдээгээр АНУ-ын Иргэний нисэхийн холбооны удирдах газар энэ оны дундуур зөвшөөрөл өгөхөөр төлөвлөж байгаа аж.

Гэтэл зуур “Boeing” компанийн өр 32-34 тэрбум доллар хүрнэ гэж “Fitch”-ийн мэргэжилтнүүд тооцсон байна. Иймд тус компани нь мөнгөний балансаа сэргээхийн тулд арав гаруй банкнаас нийт 12 тэрбум долларын зээл авахаар тохиролцоод байгаа тухай Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18