Трамп АНУ-д ашигтай гэж үзвэл Энэтхэгтэй худалдааны гэрээ байгуулна


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Энэтхэгт хийх айлчлалынхаа талаар зарим зүйлсийг тодруулсан байна. Энэтхэгтэй худалдааны гэрээ байгуулахад бэлэн эсэх талаар тодруулахад АНУ-д ашигтай гэж үзвэл худалдааны гэрээ байгуулна гээд “Би саяхан Энэтхэгийн Ерөнхий сайдтай утсаар ярьсан. Тэр бол миний найз... Би Энэтхэг рүү хийх айлчлалыг тэсэн ядан хүлээж байна” гэжээ.

Трамп нь энэ сарын 24-25 өдрүүдэд Энэтхэг улсад албан ёсны айлчлал хийж, Ерөнхий сайд Нарендра Модитэй албан ёсны уулзалт хийх юм.

Энэхүү айлчлалтай холбоотойгоор дэлхийн №1 гүрний удирдагчийг аль болох ая тухтай байлгах арга хэмжээг Энэтхэгийн Засгийн газар авч эхэлсэн тухай шинжээчид бичжээ. Тухайлбал, Трампын айлчлал эхлэхээс өмнө АНУ-аас  2,6 тэрбум доллароор 24 ширхэг MH-60R “Seahawk” байлдааны нисдэг тэрэг худалдаж авах гэрээг Энэтхэгийн Засгийн газар дэмжсэн шийдвэр гаргаж байгаа тухай “NDTV” суваг мэдээлсэн байна. Нарендра Моди нь энэ шийдвэрээрээ Энэтхэгийг АНУ-ын стратегийг дэмжиж байгаагаа харуулахыг хүсэн гэж тайлбарлаж байна. Тэгээд ч Дональд Трамп нь Америкийн батлан хамгаалах аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг гадаад улс орнуудад түлхүү борлуулахад маш их зүйл хийсэн гэдгээрээ сайрхан дуртай гэж байна. Ингэснээр олон зуун мянган нарийн мэргэжлийн боловсон хүчнийг ажлаар хангаж байгаа тул эргээд АНУ дах рейтинг нь өндөр яваа гэж үздэг.

Үүний өмнөхөн АНУ-ын Төрийн департамент нь Энэтхэгийн Засгийн газраас ирүүлсэн 1,87 тэрбум доллароор агаарын довтолгооноос хамгаалах “IADWS” систем худалдан авах хүсэлтийг нь дэмжсэн байна. Ингэснээр Энэтхэг нь АНУ-аас AMRAAM AIM-120C-7/C-8 залуурт пуужин 118 ширхгийг, зенитийн залуурт пуужин FIM-92L Stinger-ийг 132 ширхгийг, радио локацийн AN/MPQ-64Fl Sentinel станц таван ширхгийг худалдаж авах боломжтой болов.

Нөгөө талаас Энэтхэг нь АНУ-аас ингэж олон тэрбумаар зэвсэг худалдан авч Трампыг аргадах замаар ОХУ-аас агаарын довтолгооноос хамгаалах С-400 систем худалдан авсны хариуд эдийн засгийн болон бусад хориг арга хэмжээнд өртөхгүй байхыг хичээж байж болох талтай гэжээ. Энэтхэгийг ОХУ-аас 5 тэрбум гаруй доллароор С-400 худалдан авахаар болсны хариуд АНУ нь нэг бус удаа хориг арга хэмжээ авна гэж сүрдүүлж байсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18