А.Цэрэнбат: Дарханы замд хохирсон иргэд бидэнд ханд, зам тээврийн яамтай шүүхээр зад үзье


Иргэн А.Цэрэнбат:

-Би Дарханы замын нэг хохирогч. Өнөөдөр Монгол төр засаг гэж байна уу? Энэ Зам тээврийн яаман дээр хүн амины хэрэг гарч байсан. Дарханы замыг хариуцаж байсан албан тушаалтан авлига аваад эндээс баригдаж байсан. Энх-Амгалан гэдэг сайд “Таян фууд” гэдэг компаниараа дамжуулан ЖДҮ-ээс зээл авсан гэдгээрээ АТГ шалгагдаж байсан. Монгол төр яачхаад байгаа юм бэ? Хүний амь нас ямар үнэтэй болцон юм бэ? Угаартаад арваараа, хориороо үхлээ, хэн ч тоодоггүй. Дарханы зам дээр хүмүүс хохирлоо бас л хэн ч тоодоггүй, хэн ч хариуцлага хүлээдэггүй.

Бид нар хуулийн дагуу тэмцье гэж байгаа. Өнөөдөр Н.Нямдорж сайд өрөөгөө 600 саяар тохижуулчхаад тэрийг эсэргүүцсэн Мөнхцэлмэг гэдэг залууг шууд бариад хориод явчхаж байгаа байхгүй юу. Иймд бид нар энэ эсэргүүцлийг хуулийн дагуу хийнэ гэж байгаа.

Авто замын тухай хуулийн 10 дугаар бүлэгт “Авто замын тухай хууль тогтоомжийг зөрчсөний улмаас бусдад учруулсан хохирлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтнаар гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж  байна. Би бол “Хэвтүүл” хөдөлгөөнийг үүсгэн байгуулалцсан залуучуудын нэг. Бид ЖДҮ-г эсэргүүцэж ноднин гуравдугаар сард нэлээд жагсаал цуглаан хийж байсан. Тэгээд энэ асуудал олон түмний анхаарал орж байсан. Тэгэхээр одоо Дарханы зам дээр дугуйгаараа, амь насаараа эд хөрөнгөөрөө, шороо тоос ямар аймаар болов? Гэтэл хэн ч хариуцахгүй байна. Тэгэхээр дугуйгаа хагалсан, машин тэргээ гэмтээсэн хүмүүс бидэнтэй холбогдооч ээ. Бид нар судалгаа явуулж байна. “Хэвтүүл” хөдөлгөөн.91919308 гэдэг утас миний утас. Бид яах вэ гэхээр нэгдсэн бүртгэл явуулаад, судалгаа хийгээд Дарханы замд хохирсон иргэдэд нөхөн төлбөр гаргуулна. Зам тээврийн яамтай бид нар үзэлцэнэ гэж байгаа, шүүхээр. Бид нар хуулийн, хүчтэй шүүхийн багт ажиллах сонирхолтой залуучууд байгаа, тэд нар хүсэлтээ илэрхийлсэн. Сайн дурын шүүгчдээс гадна “Хэвтүүл” хөдөлгөөн дээр ажилладаг өөрсдийн шүүгчдийн баг энэ хөдөлгөөнд оролцъё гэсэн. Тэгэхээр бид нартай холбогдохоор бол “Хэвтүүл” хөдөлгөөний сайт байгаа. Тэр сайтаар орж болно, 91919308 гээд утсаар холбогдож болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 5 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 6 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 6 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 21 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 23 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23