Баян-Өлгий аймагт коронавирусын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, шөнийн гурван цагт аймгийн онцгой комисс хуралдаж үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ. Коронавирусын халдвар авсан байж болзошгүй гэж сэжиглэгдэн тусгаарлагдсан иргэн нь 22 настай залуу. Хоёрдугаар сарын 05-нд БНХАУ-аас Монголд иржээ. Одоогийн байдлаар тухайн иргэнийг Баян-Өлгий аймгийн эмнэлэгт тусгаарлаад байгаа бөгөөд хавьтал болсон иргэдийг орон гэрт нь тусгаарлаж хамгаалалтад авчээ. Шинжилгээний сорьцыг өнөөдөр /2020.02.12/ өглөө 06 цаг 30 минутад ХӨСҮТ-ийн лаборатори руу илгээсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна