Г.Батхүү агсны гэрийнхэнг бичлэгээр залилсан этгээд нь цагдаагийн хурандаагийн хүү байжээ

Н.Мижидмаа
2020/02/11

Б.Батхүү агсныг Төрийн ордонд амиа алдсанаас хойш "надад хэргийн эзний бичлэг байна, намайг эхнэр хүүхэдтэй минь гадагшаа гаргаж өг, тэгвэл би хэргийг илчлэх баримт болох бичлэгийг өгнө" хэмээн талийгаачийн ар гэрийнхэнтэй нууц хаягнаас хэд хэдэн газраас зэрэг холбогджээ. Тэрбээр өөрийгөө сэтгүүлч гэж нэрлэсэн бөгөөд Г.Батхүү агсныг шатнаас түлхэж буй 13 секундийн бичлэг өөрт нь байгаа тухай мэдээлсэн байна. Энэ дагуу талийгаачийн ар гэрийнхэн бичлэгийг 15 сая төгрөгөөр худалдан авч  гэмт этгээдэд залилуулжээ.

Хууль хяналтын байгууллага үүнийг нь мөрдөн шалгаж эхэлсэн. Талийгаач Б-гийн ар гэрийнхэнд бичлэг аваачиж өгсөн Г гэдэг нь мөрдөн байцаалтын явцад хуурамч бичлэг гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Бүр хэн хэнтэй нийлж бичлэг хийсэн бэ гэдгийг тогтоосон байгаа. Өөрөөр хэлбэл, талийгаачийн ар гэрийнхнээс 15 сая төгрөг залилан авсан нь тодорхой болсон. Дээрх хэрэг шалгагдаж байгаа” гэж ЦЕГ-аас мэдээлсэн юм. Бидний олж авсан баттай эх сурвалжийн мэдээллээр Г.Батхүү агсны  ар гэрийнхэнд бичлэг аваачиж өгсөн хүн нь Б.Ганзориг. Түүний аав нь Дорнод аймгийн харьяат Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан хурандаа Д.Базаргүр юм байна. Б.Ганзоригийг бусдыг хуурч, мэхэлж залилсан гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд тэрбээр удаа дараа залилангийн хэрэгт холбогдон шалгагдсан нэгэн ажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18