Хагалгаа хийж илүүдэл хөхийг нь тайрч авчээ


Английн Хартфордшир гүнлэгийн Хитчин хотод амьдардаг эмэгтэйд эмч нар тун өвөрмөц хагалгаа хийсэн тухай “The Mirror” сонин бичсэн байна.

Фиби Эллис гэгч 22 настай бүсгүйг 12 настай байхад нь  суганы дотор талд нь теннисний бөмбөгийн дайтай ургацаг гарчээ. Үүнээс гурван жилийн дараа баруун суганд нь яг адил ургацаг үүссэн байна. Эллисийн биеийн юм ирэх тоолон хоёр ургацаг нь өвддөг байж. Энэ талаар эмч нарт хэд хэдэн удаа үзүүлж байсан ч нарийн шинжилгээ хийдэггүй байж. Эрүүл мэндийн даатгалаар үнэгүй хагалгаа хийлгэж ургацгаа авхуулъя гэхээр гоо сайхны хагалгаа гээд төлбөр нэхдэг.

Үүнээс болоод Эллис биеэ бусдаас нууж хаах, усанд сэлэх, наранд шарах гэх мэт зүйлсээс зайлсхийдэг, үргэлж, халхгар том хувцас өмсдөг, эрэгтэйчүүдтэй уулзахаас эмээдэг зэрэг сэтгэл санааны хувьд тун хүнд байдалд орсон байна. Иймд эцэг, эх нь гоо сайхны хагалгааны мөнгө цуглуулж, тус болохоор шийджээ. Хангалттай мөнгө цуглуулсны дараа эмчид хандан нарийвчилсан үзлэг хийлгэтэл Эллисийн хоёр суганд нь сүүн булчирхайн илүүдэл эд үссэн гэсэн онош тавьсан. Мөн Эллис цор ганцаар ийм эмгэгтэй биш гэдгийг тайлбарлаж өгчээ. Эмэгтэйчүүдийн 2-6 хувьд нь илүүдэл сүү булчирхай, хөх үүсэх явдал ажиглагддаг, зарим тохиолдолд илүүдэл булчирхай нь хөхний товчтой ч байдаг аж.

Эллисийн илүүдэл сүүн булчирхайг авсны дараа том сорви үлдсэн ч тэрээр баяртай байгаа гэж байна. Өөртэй нь адил асуудалтай тулгарсан эмэгтэйчүүдэд туслах үүднээс “The Mirror” сонинд хандаж түүхээ хуваалцахаар шийдсэн гэж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18