Хойд Солонгос 2019 онд НҮБ-ын хориг үл тоон цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө хөгжүүлсээр байна


Хойд Солонгос нь 2019 онд НҮБ-ээс авсан хоригийн дагуу цөмийн болон пуужингийн хөтөлбөрүүдээ зогсоохын оронд үргэлжлүүлэн хөгжүүлж байсан тухай НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлийн Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээний хорооны илтгэлд дурдсан байсныг “Reuters” агентлаг уламжилжээ.

Reuters” агентлаг нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд зориулан бэлдээд дараа сараас олон нийтэд ил болгох байсан Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээний талаарх тайланг олж авснаар зарим сонирхолтой баримтуудыг дэлгэсэн нь энэ аж.

Тухайлбал, 2019 оны туршид Хойд Солонгос нь пуужингийн 13 туршилт хийж, 25 пуужин харвасан. Түүнчлэн Хойд Солонгосын хакерууд нь дэлхий даяар биткойны биржүүд рүү дайралт хийж, их хэмжээний мөнгө хулгайлсан байна. Мөн Хятадын чиргүүл усан онгоц ашиглан 370 сая долларын нүүрс экспортолж, их хэмжээний шатахуун импортлон оруулсан гэж байна.

2017 онд Хойд Солонгосыг цөмийн болон пуужингийн туршилт явуулсны хариуд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс тус улсын эсрэг маш хатуу хориг арга хэмжээ авсан. Энэ хориг ёсоор Хойд Солонгосоос нүүрс, төмрийн хүдэр, хар тугалга, далай гаралтай бүтээгдэхүүн гээд бүх төрлийн эрдэс болон биологийн гаралтай бүтээгдэхүүн экспортлохыг хориглосон. Мөн дэлхий даяар Хойд Солонгосын ажилчдыг хөлслөн ажиллуулахыг хориглосон. Гэвч Хойд Солонгос нь энэ бүх хоригийг амжилттай тойрон гарч чадаж байгаа  нь энэ илтгэлээс харагдаж байна.

2019 оны сүүлээр ОХУ ба БНХАУ  хоёр нь Хойд Солонгос дах хүмүүнлэгийн нөхцөл байдлыг сайжруулах үүднээс хориг арга хэмжээг зөөлрүүлэхийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд уриалсан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18