Ө.Энхтүвшин: Цагаан сар тэмдэглэх эсэхийг шийдвэр гаргах эрх бүхий хүнд нь хүргэнэ


Хятадад коронавирусын халдвар гарсан үед Цагаан сарын баяраа тэмдэглэсэн нь алдаа болсон. Өөрөөр хэлбэл, халдвар тархах том шалтгаан болсон гэж эрүүл мэндийн салбарынхан үзэж байна. Тиймээс ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл “Цагаан сарыг тэмдэглэхгүй байх” санал гаргасныг Улсын Онцгой комиссын гишүүд дэмжиж байгаагаа илэрхийлэв. Тиймээс уг асуудлыг шийдэх эрх бүхий албан тушаалтан буюу Ерөнхийлөгчид танилцуулах нь зүйтэй гэж Шадар сайд Ө.Энхтүвшин хэллээ.

Мөн Улсын онцгой комисс дараах шийдвэрүүдийг гаргаж, холбогдох сайд нарт үүрэг өгчээ. 

-Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт. Эм,эмнэлгийн хэрэгсэл, ариутгал худалдан авахад шаардагдах хөрөнгийг 2020 оны батлагдсан төсөвт зохицуулалт хийх замаар шийдвэрлэх эрхийг төсвийн ерөнхийлөгч захирагч нарт олгох.

-Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нарт.  БНХАУ-аас зорчин гуравдагч орноор ирж иргэдэд онцгой анхаарал хандуулж ажиллах. Коронавирусийн халдвар илэрсэн тохиолдолд ЦТЭ,ХӨСҮТ, Асралт мед эмнэлэг, ОБЕГ-ын харьяа давтан сургалт, сэргээн засалтын төвийг тусгайлан бэлдэж, бэлэн байдлыг хангуулж ажиллах.Хилийн бүст байрлах Замын-Үүдийн 100 ортой эмнэлэг, Сайншандын 50 ортой эмнэлгийн барилгын ажил дууссан. Энэ хоёр барилгыг ашиглалтад хүлээж аваагүй байгаа. Иймд энэ хоёр эмнэлэгтэй гэрээг байгуулж сэжигтэй хүмүүсийг түр байрлуулах зорилгоор төсөвт заагдсан санхүүжилтийг олгож Улсын онцгой комисст танилцуулах.

-Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан, Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн сайд Д.Сумъяабазар нарт. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гашуунсухайт-Ганц мод боомт, Гурван Тэс сумын Шивээхүрэн-Сэхэ хилийн боомтоор уул уурхайн түүхий эд тээвэрлэлтийг түр хугацаагаар хориглох хүсэлтийг нутгийн иргэд, тээвэрлэгч компаниудаас Улсын онцгой комисст ирүүлсэн тул 2020 оны 3-р сарын 2-н хүртэл хилийн боомтоор нүүрс тээвэрлэлтийг түр зогсоож, холбогдох арга хэмжээг авах. Өөр хоёр боомтыг үнэлгээ хийгээд гарын үсэг зуруулахаас өмнө оруулж ирэх.

-БХ-ын сайд Н.Энхболд, Хууль зүй дотоод хэргийн сайд Н.Нямдорж нарт. ХӨСҮТ-ээс гаргасан стандартын дагуу Цэргийн оёдлын үйлдвэр "Бөртэ", ХХЕГ-ын 288 дугаар анги, ШШГЕГ ба ЦЕГ-ын оёдлын үйлдвэрүүдэд амны хаалт оёж нийлүүлэх ажлыг зохион байгуулах.

-Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт. Аймаг нийслэлийн хэмжээнд амны хаалтын нийлүүлэлтийг сайжруулах ажлыг зохион байгуулах. Цэцэрлэг сургуулийн ажлыг түр зогсоосонтой холбоотойгоор цэцэрлэгийн хүүхдийн үдийн хоол, дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг байгууллага төсвөөр тооцож, хэмнэгдсэн мөнгийг багш нарын илүү цагийн хөлс, НД-ын шимтгэл, ариутгал, халдваргүйтгэлийн зардалд шилжүүлэх замаар төсвийн эдийн засгийн ангилалд зохицуулалт хийх замаар санхүүжүүлэх.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 5 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 5 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 6 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 20 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 23 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23