Д.Сарангэрэл: Халдвар гарсан тохиолдолд 800 ор бэлэн байна


Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Улсын Онцгой комиссын хуралд мэдээлэл хийлээ.

 

ДЭМБ-аас нэгдүгээр сарын 3-ны өдөр МУ-д коронавирусын талаар анх мэдээлэл өгсөн.

Манай улстай хиллэдэг Хятад улсын 31 мужид вирус илэрлээ. Эрээн хот нэгдүгээр байдлын онц дэглэмтэй байгаагаа өчигдөр мэдэгдсэн. Эрсдэл улам өндөр болж байна. Эрүүл мэндийн салбар хоёр чиглэлээр ажиллаж байна.

 

  1. Халдвараас урьдчилан сэргийлэх
  2. Халдвар илэрсэн тохиолдолд авах арга хэмжээ

 

Өнөөдрийн байдлаар дэлхийн 54 оронд вирус илэрсэн. Бидний хувьд 132 сэжигтэй, нэгдүгээр хавьтлын тохиолдлыг шинжилсэн. Бүгд онош сөрөг гарсан.

ХӨСҮТ-д Уханиас ирсэн 31 оюутан, тэдэнд үйлчилсэн эмч сувилагч, онгоцны багийнхан тусгаарлагдсан хэвээр байна.

 

Вирусын халдвар гэр бүлийн хүрээнд гарч, түүнээсээ найз нөхөд, хамт олны хүрээнд халдварлаж байна. Мөн тухайн хүнд халдвар илрээгүй ч бусдад халдвар нь тархаж байгаа тохиолдол Сингапурт гарсан. Энэ бүхнээс эрсдэл их байгаа нь харагдаж байна.

 

Халдвар гарсан үед бэлэн байдлыг хангах чиглэлд түлхүү анхаарч ажиллаж байна. Мянга гаруй рецедент эмч нараа сургалаа. Энэ өвчний өрнөл маш хурдан байгаа тул анхан шатны эмч нараа сургаж байна.  

 

ДЭМБ-аас оношлуурыг хараахан баталгаажуулаагүй байгаа. Гэхдээ Японы оношлуурыг хүлээн зөвшөөрсөн. Манай улс эхний 200 оношлуураа авсан, хараахан дуусаагүй байна. Маргааш 500 оношлуур ирнэ. Цаашид 3000 оношлуур авна.

 

4.2 тэрбум төгрөгий шийдэж өгсөн. Энэ хүрээнд 100 мянган хувийн хамгаалах хэрэгслийг авч чадлаа. Мөн ариутгалын бодис, эм тарианы хүрэлцээний нөөцийг нэг сараар нь бэлдэж чадлаа. Азийн хөгжлийн банкны 4.2 тэрбум төгрөгийн тусламж үзүүлэхээр болсон, Энэ мөнгөөр аппарат хэрэгсэл тоног төхөөрөмжүүд авахаар жагсаалт гаргасан. Эхнээс нь худалдан авалт хийгээд явж байна. Хоёрдугаар сарын 25 гэхэд бүх худалдан авалт хийгдэж, шаардлагатай хэрэгслээр хангагдана.

 

Хэрэв халдвар гарвал Сэргээн засах клиникийг тусгаалан гаргахаар, Асралт мед эмнэлгийг ямар нэг түрээсгүйгээр санал болгож байна. . Мөн ХӨСҮТ-өө 200 ортойгоор ашиглана. Ингээд үзэхээр 800 орны асуудлыг шийдэж чадсан байна.

Мөн хотын захад эмнэлэг гаргах шаардлагатай гэж үзэж, эхний ээлжид ярилцсан. Жаргалантын аманд байдаг 12 ортой сувиллыг мөн энэ тусламжийн чиглэлээр гарган ажиллах боломжтойг ярьсан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 5 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 5 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 6 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 20 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 23 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23