Хорт хавдраар нь айлган гаж таашаал авдаг эмчид бүх насаар нь хорих ял оноожээ


Их Британийн шүүх үйлчлүүлэгчдээ хорт хавдраар айлган эмзэг хэсгийн үзлэг хийж, бэлгийн гаж таашаал авдаг байсан эмчид гурван удаа бүх насаар нь хорих ял ногдуулсан тухай “The Guardian” бичсэн байна.

Маниш Шах гэгч ерөнхий чиглэлийн эмч охид, эмэгтэйчүүдийг хөхний хорт хавдраар өвдсөн байж болзошгүй тул заавал эмзэг, нууц хэсгийн үзлэгээр орох ёстой гэж итгүүлдэг байж. Тэрээр гэр бүлд нь хөхний хорт хавдрын тохиолдол илэрч байсан эмэгтэйчүүдийг сонгон авч, Анжелина Жоли гэх мэт хөхний хорт хавдарт туссан алдартнуудаар жишээ татан үзлэгт орохыг ятгадаг байжээ.

Гаж донтон эмч ийм замаар 2009-2015 онуудад 25 удаагийн ёс бус үзлэг хийсэн хэрэгт буруутай болохыг шүүхээс тогтоосон байна. Үүний өмнө буюу 2018 он адил өөр 18 эмэгтэйд шаардлагагүй үзлэг хийж гаж таашаал авсан хэрэгт буруутай гэж үзээд байжээ. Энэ хоёр хэрэг дээр шүүхээс түүнд 15 жил хорих хүртэл ял ногдуулж магадгүй гэж яригдаж байсан. Гэвч Их Британийн шүүхээс Маниш Шах эмчийг ийм ёс бус үйлдэл гаргахдаа бэлгийн гаж зуршлаа хангахаас гадна эмэгтэйчүүдийг эрхэндээ оруулах, зарим тохиолдолд илэрхий доромжилсон гэж үзээд ийм хатуу ял ногдуулжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18