АН: Өнгөрсөн намрын чуулганаар эдийн засгийн хувьд дорвитой шийдвэр гаргаагүй


Б.Пүрэвдорж: Саарал жагсаалтад бичигдсэн нь Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж, Монголбанкны Баяртсайхан нарын урагшгүй үйлдлээс болсон. Энэ хариуцлагыг Баяртсайхан үүрээд өнгөрсөн. Улстөрчид хариуцлагаас мултарсан. Саарал жагсаалтад байх хүсэл сонирхол энэ Засгийн газарт байна. 

Түүхэн дурсгалт барилгуудыг энэ Засгийн газар нурааж сүйтгэсэн. 

УИХ-ын 39 гишүүн ЖДҮ-ийн зээлд холбогдсон, хамгийн нэр хүндгүй парламент. 

Иргэдийн зээлийг тэглэх саналыг Ерөнхийлөгч гаргаж, амласан. Энэ амлалтынхаа хүрээнд ҮАБ-ын зөвлөмж гаргаж, УИХ-д хүргүүлсэн. Үүнийг АН-ын зөвлөл дэмжиж, хуулийг батлахад нөлөөлсөн. 

Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Таны казинод тоглосон зураг байна?

-Тэгсэн. Энэ бол эртний зураг. Би гэр бүлийнхэнтэйгээ амралтаараа явж байгаад буудлын 50 ам.долларын вавучир өгөхөөр нь тоглосон. Энэ үед казинод тоглохыг хуулиар хориглоогүй байсан. 2019 оны дөрөвдүгээр сард Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд өөрчлөлт оруулж казинод тоглохыг хориглосон. Үүнээс хойш би казинод тоглоогүй, тоглохгүй. Төрийн олон зуун сая ам.доллароор тоглосон хүмүүс байна. Казинод хүн хэзээ ч хождоггүй гэдгийг би маш сайн мэднэ. Тиймээс монголчууд казинод тоглох хэрэггүй.

-АН-аас Хятад руу явсан байна. Ямар ажлаар явсан бэ. Сонгуулийн санхүүжилт босгох гэж явсан гэсэн мэдээлэл байна. Үүнд тайлбар өгнө үү?

-АН-ы удирдлагууд Хятад улсад ажилласан. Монгол Улсын эдийн засгад маш их ач холбогдолтой улс бол хоёр хөрш. Ялангуяа экспортын 90 гаруй хувь байдаг Хятад улстай сайн хөршийн харилцаатай байх нь манай улсын нийгэм эдийн засаг, бүх зүйлд чухал. АН аливаа нэг улс орон, аж ахуйн нэгжээс нэг ч төгрөгийн хандив, хөрөнгө оруулалт төрийн сонгуульд зориулж авахгүй.

-АН-ын зөвлөл сөрөг хүчнийхээ үүргийг хэр биелүүлж ажилласан бэ?

-Долоон хүн гэдэг цөөн юм. Бүх зүйл рүү цөөн хэдэн хүн гал тавиад яваад байна гэдэг боломжгүй. МАН засаг барьж байхдаа маш их алдаа хийсэн. Энэ алдаа бүр дээр ажиллах боломж байсангүй. Гэхдээ бид боломжийн хэрээр ажилласан. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг АН-ын зөвлөл унагасан. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг байгуулж өгсөн нь ч АН-ын зөвлөл. Н.Номтобаярыг ч манайх явуулсан. Нэг үгээр хэлбэл, том асуудал дээр МАН хоёр хуваагддаг, түүнийг нь АН-ын зөвлөл шийддэг.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 5 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 5 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 6 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 20 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 23 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23