АН: Манай намын гурван гишүүнийг саатуулсан нь МАН-ын улс төрийн явуулга гэж үзэж байна

Н.Мижидмаа
2020/02/07

Монгол Улсаас ОХУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд асан Б.Дэлгэрмаа:

-2020 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр АН-ын хоёр хүнийг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсантай холбогдуулан цагдан хорих таслан зогсоох арга хэмжээ авсан. АН-ын улс төрийн газрын дарга Уртнасан, АН-ын санхүүгийн албаны дарга Чулуунчимэг нарыг ингэж баривчилсан. НДГ-т даргаар ажиллаж байсан Уртнасан даргыг, тус газар санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Чулуунчимэгийг баривчилж байгаа нь УИХ-ын сонгууль болохтой холбоотой гэж үзэж байна. АН руу дайрч байгаа улс төрийн акц гэж үзэж байна. Ахиад л шүүгчид, прокуроруудын хонгил гараад ирлээ. Тухайн үед Үндэсний аудитороор ажиллаж байсан Зангад бас ирж тайлбар өгөх байх.

Хууль Зүйн сайд асан Х.Тэмүүжин:

-Энэ үйл явдалтай холбоотойгоор гурван чиглэлээр баримт дэлгэе. 2008-2012 онуудад НД-ын сангаас арилжааны банкнуудад байршуулаад олсон орлогын хэмжээ нь 47 тэрбум төгрөг. Хэрэгт холбогдуулан шалгаж байгаа Уртнасан дарга НДЕГ-д ажиллаж байхдаа 2013-2016 онд өмнөх гэрээг шинэчлээд банкнуудад НД-ын сангаас байршуулсан явцаас 268 тэрбум төгрөгийн ашиг олсон байна. Өөрөөр хэлбэл өмнө нь 7-8 жилийн хугацаанд олж байсан 47 тэрбумтай харьцуулахад 268 тэрбум төгрөгийг ашигтай ажиллуулсан байна. 2017-2019 оны хооронд ЭМД-ын дарга болон НД-тай холбоотой албан тушаалтнууд мөн адил банканд байршуулан ажиллах явцдаа сая дурдагдсан 268 тэрбумтай дүйцэхүйц хэмжээний мөнгийг банкны дампуурлаас алдсан байна. Тэгэхээр нь хэн нь хариуцсан ажлаа үр дүнтэй хийж, НД-ын санг арвижуулав харин хэн нь хариуцлага алдаж, НД-ын санг тавиад туув гэдэг нь эдгээр тоог харьцуулахаар ойлгомжтой болно. Хуулийн байгууллагаас хэргийг шударгаар шийдье гэж яваа бол АН саад тотгор учруулахгүй. Харин улс төрийн захиа даалгавраар, өрсөлдөгчөө харлуулах гэж оролдохдоо ийм арга хэмжээ авч байгаа бол АН үүн дээр хатуу эсрэг зогсоно. Уртнасан гэдэг хүнийг ашигтай ажилласан гэдэг аудитын дүгнэлтийг эрх баригч нам хүлээж аваад явсан. Гэтэл 2017 оноос Н.Номтойбаяр гэх мэт сайдууд нь зөвшөөрөөд, эрхэлж байгаа албан тушаалтнууд нь шинэ нөхцөлтэйгөөр бүх гэрээг шинэчилж байгуулсан байгаа юм. Ингэж гэрээг шинэчилж байгуулснаар НД-ыг сантай холбоотой их эрсдэл хүлээж авсан. Ийм байтал шинээр гэрээ байгуулсан хүмүүсийн хариуцлагыг ярихгүй, өмнө нь ашигтай ажиллуулаад, ажлаа хүлээлгэж өгөөд, аудитын дүгнэлтээ гаргуулсан хүмүүсийг зориуд онилон эрүүгийн хэрэг үүсгэж байгаа нь шударга биш байна. Н.Номтойбаяртай адил гэрээг С.Чинзориг нь гарын үсэг зурж байгуулсан. Өөрөөр хэлбэл ЭМД ба НДС-ийн мөнгийг банканд байгуулсан хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэхгүй, бүр өмнө нь байсан хүмүүс дээр хэрэг үүсгэн шалгаж байгаа нь улс төрийн захиалга гэж үзэхээс өөр аргагүй байдалд хүргэж байна. Ингээд ямар ч хамааралгүй хүмүүст хэрэг үүсгээд таслан зогсоох арга хэмжээ авахдаа “дахин гэмт хэрэг үйлдэж магадгүй” гэж цагдан хорьсон. Тэгэхээр аль хэдийн ажлаа хүлээлгэн өгсөн хүнийг ахиад НД-ын сантай холбоотой гэмт хэрэг үйлдэж магадгүй гэх нь өөрөө логик алдаатай юм. Энэ мэт зүйл нь энэ бүхнийг улс төрийн шинжтэй гэдгийг харагдуулж байна. 2012-2016 онд гэрээний дагуу 268 тэрбум төгрөг олсон хэргийг хууль бус гэж үзвэл тэр мөнгийг банк руу нь буцааж өгөх хэрэгтэй болно. Нэгэн улс төрчийн нэр бүхий банк ийм хэмжээний алдагдалтай дампуурсан байгаа. Тэгвэл магадгүй ийм мөнгөөр дампуурсан банкийг өр авлагыг хаах улс төрийн сонирхлыг хуулийн байгууллагаар дамжуулан хийж байхыг үгүйсгэхгүй гэж харж байгаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18