Хятадын иргэд Америкийн технологи хулгайлсан 1000 хэрэг шалгагдаж байна


АНУ-ын Холбооны Мөрдөн Товчоо нь Хятадын иргэд Америкийн компаниудын шинэ технологийг хулгайлсан тухай 1000 орчим хэргийг мөрдөн шалгаж байгаа тухай ХМТ-ы захирал Кристофер Рэй мэдэгдсэн байна.

Тэрээр Вашингтон дах Стратегийн судалгаа ба олон  улсын харилцааны төвөөс зохион байгуулсан хэвлэлийн хуралд оролцох үеэрээ “Манай 56 салбарт Хятад улс АНУ-аас технологи хулгайлахыг завдсан тухай 1000 орчим хэргийг шалгаж байгаа бөгөөд эдгээр хэрэг нь аж үйлдвэрлэлийн салбар болгонд бүртгэгдсэн” гэжээ. Хятадын зүгээс заналхийлж байгаа аюулыг Кристофер Рэй нь “олон төрөлт бөгөөд олон түвшинт” гэж тодорхойлжээ.

Энэхүү хэвлэлийн хурал дээр АНУ-ын Сөрөг тагнуул ба аюулгүй байдлын үндэсний төвийн захирал Уильям Эванина мөн үг хэлэхдээ БНХАУ нь нисэх онгоцны салбар ба цахилгаан хөдөлгүүрийн үйлдвэрлэлд нэн тэргүүнд анхаарч байна гэж мэдэгдсэн байна.

ХМТ-ны сөрөг тагнуул хариуцсан услах Жон Брауны мэдээлснээр түүний алба нь 2019 онд Хятадын зүгээс зохион байгуулсан технологи хулгайлах ажиллагаанд оролцсон 24 хүнийг баривчилсан бол 2020 онд яг адил хэргээр 19 хүнийг саатуулаад байгаа аж.

Ерөнхийлөгч Трамп 2019 оны тавдугаар сарын 5-ны тушаалаар Америкийн мэдээлэл харилцаа холбооны дэд бүтцийг гадаадын аюулаас хамгаалах онцгой горимыг улсын хэмжээнд мөрдөж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Худалдааны яам нь 2019 он тавдугаар сарын 17-нд Хятадын “Huawei” компанийг үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй компаниудын хар жагсаалтад оруулсан. Мөн сарын 20-нд нь сүлжээний хангамж авах ба хөдөлгөөнт төхөөрөмжүүдийнх нь программ хангамжийг шинэчлэх боломж олгосон 90 хоногийн түр лиценз олгосон. Энэ түр лицензийг наймдугаар сарын 18 ба арваннэгдүгээр сарын 18-нд тус тус ахин 90 хоногоор сунгасан.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18