Японд коронавирусийн 41 шинэ тохиолдол бүртгэгджээ


Японы Йокогама хотын боомтод тусгаарлагдаад байгаа 3500 зорчигч бүхий аяллын тансаг зэрэглэлийн усан онгоц “Diamond Princess”-оос  коронавирусийн  шинэ тохиолдол илэрсэн тухай тус улсын Эрүүл мэнд, хөдөлмөр ба нийгмийн баялгийн яамнаас мэдээлсэн байна.

Тус усан онгоцны зорчигчдоос авсан 41 шинжилгээ эерэг гарч, коронавирусийн халдвар авсан нь нотлогдсон байна. Ингэснээр Япон улс дах коронавирусийн халдвар авсан нийт хүний тоо 61 болж нэмэгджээ. Удахгүй Олимпын зуны тоглолт явагдах гэж байгаа Японы хувьд энэ бол тун таагүй мэдээ. Иймд Японы эрх баригчид тус усан онгоцыг тусгаарлах, халдварыг тархахаас сэргийлэх ба өвдсөн хүмүүсийг эмчлэхэд онцгой анхаарч байгаа юм.

“Diamond Princess” усан онгоцноос Хонконгд бууж үлдсэн нэг зорчигчоос коронавирус илэрсний дараа Йокогамад ирэхэд нь нэг ч хүн буулгалгүйгээр хөл хорио тогтоон, усан онгоцыг бүхэлд нь тусгаарласан. Удалгүй тус усан онгоцон дээр зорчиж явсан 10 хүнээс коронавирус илрээд байсан юм. Одоогоор тус усан онгоц дээр 2666 зорчигч, багийн гишүүн 1045 хүн байгаа юм байна.

Усан онгоцыг тусгаарласнаас гадна усан онгоцон дотор хөл хорио тогтоосон тул зорчигчид тус тусын тасалгааг орхин гарч чадахгүй тэндээ түгжигдээд байгаа аж.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18