Гэр бүл цуцлуулахдаа эхнэртээ мөнгө үлдээхгүйн тулд 1 сая доллар шатаажээ


Канадын Оттава хотод амьдардаг бизнес эрхлэгч салсан эхнэртээ мөнгө үлдээхгүйн тулд сая доллар шатаагаад 30 хоног хорих ял авсан тухай “Ottawa Citizen” бичсэн байна.

Брюс МакКонвиль гэгч 55 настай бизнесмен эр гэр бүл цуцлуулах хуралдааны үеэр санхүүгийнхээ тайланг шүүхэд өгөхөөс татгалзсан аж. Гэр бүлээ цуцлуулж, хуулийн дагуу эхнэртээ ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө үлдээхээс өөр аргагүй болно гэдгээ мэдмэгц бүх өмч, хөрөнгө ба бизнесээ нууцаар заржээ. Ингээд зогсохгүй зарсныхаа дараа данснаасаа 1 сая гаруй канад доллар бэлнээр авч шатаасан гэж шүүхэд мэдэгдсэн байна.

Гэхдээ мөнгийг гэрчгүйгээр, ямар нэг бичлэг хийгээгүй тул үнэхээр шатаасан эсэхийг тогтоох аргагүй байдалд оржээ. Улмаар санхүүгийн ямар нэг тайлан өгөөгүй тул шүүхээс эхнэрт нь ногдох ёстой хөрөнгийн хэмжээг тогтоож чадаагүй байна. Гэсэн хэдий ч шүүгч нь түүнийг шүүхийг үл хүндэлсэн, хүүхдүүдийнхээ ирээдүйд анхаарал тавиагүй хэрэгт буруутай гэж үзэн 30 хоног баривчлах ял ногдуулж. Мөн санхүүгийнхээ тайланг шүүхэд гаргаж өгөх хүртлээ өдөр болгон 2000 канад долларын торгуулийг экс эхнэртээ төлж байх шийдвэр гаргасан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18